НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202503-75391
ИРГЭН 1%-ИЙН ТАТВАР ТӨЛӨХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Хувь хүний цалин, орлогоосоо төлдөг ашгийн татварыг 10% биш 1% болгож бууруулах, иргэн баян бол улс хөгжинө!

Ш

Рэгзэн ШИНЭГЭРЭЛ

2025.03.20
15:24:34
100,858 / 100,000
PN-202503-70485
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭР УРАНЫГ ХАЙХ, ОЛБОРЛОХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураныг хайх, туршилтаар олборлох үйл ажиллагааны сөрөг үр дагавар нь тухайн бүс нутагт гамшгийн хэмжээнд хүрч, нөлөөллийн бүс нь эргэлдээх 6 сумын нутаг дэвсгэрийг хамарсан байна. Энэхүү гамшигт үр дагаварын талаар уг нутгийн иргэдээс, иргэдийн хөдөлгөөнүүдээс, ТББ-уудаас төрийн бүх шатны байгууллагуудад нотлох баримттайгаар мэдээлж байсан боловч удаа дараагийн Засгийн газрууд маань үл хэрэгсэж ирсэн байна.

Э

Энхтуяа Энхбүрэн

2025.03.20
15:22:34
12,741 / 100,000
PN-202502-95293
ЦАХИЛГААН МОТОЦИКЛ (SUR-RON) ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ШААРДАХ, УЛСЫН ДУГААРТАЙ БОЛГОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Цахилгаан мотоцикл (Sur-Ron) жолооны үнэмлэх шаардах, улсын дугаартай болгох. Цахилгаан мотоцикл болон бусад өндөр хурдтай явах тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа учир зам тээврийн хуулиар нэмэлт зохицуулалт хийх дүрэм болон хууль санаачлах, явган хүний замаар явуулахгүй байх. Улсын дугааргүй учир хэн нэг хүнд хохирол учруулаад зугтаж байхгүй болох эрсдэлтэй учир улсын дугаартай болгох зэрэг ажлуудыг шат дараатай хийх. 16 нас хүрээгүй хүүхдүүдэд зөрж борлуулалхгүй байх, унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг хуулиар хязгаарлах.

Б

Лхамдэлгэр Бат-Оргил

2025.03.17
16:06:59
1,371 / 100,000
PN-202503-37441
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН "НИЙСЛЭЛ ХОТОД ОЛГОХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРЫН ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ" 2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН 18 ТООТ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

"Автотээврийн тухай хууль"-д 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17.1.5, 17.1.6, 17.1.7 заалтуудаар оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг хүчингүй болгож, НИТХ-ын 2024 оны 18 дугаар тогтоолоор баталсан "Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай" журмыг цуцлах. Түгжрэлийг бууруулах төсөл нэрийн дор тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дээд хязгаарыг баталснаар, нийгэмд сөрөг үр дагавар үүсч, улсын дугаарын үнийн зохимол хөөрөгдөл бий болсон. Мөн "Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай" НЗД-ын захирамж нь ард иргэдийг автомашинаа сайжруулах, солих боломжийг үгүй хийж, Монгол улсын Үндсэн хуулийн 14.2 "Хүнийг хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно" заалтыг зөрчсөн үйлдэл юм.

А

Даваахорлоо АРИУН-ЭРДЭНЭ

2025.03.17
16:05:20
2,490 / 33,000
PN-202503-28448
УЛААНБААТАР ХОТЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛИЙН ТАТВАРЫН НЭМЭГДЭЛИЙГ ЦУЦЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэлийн татварын нэмэгдэлийг цуцлах

Б

Энхтөр Батбаяр

2025.03.17
16:05:02
33,379 / 33,000
PN-202503-50080
ЧИНГИС ХААНЫ НЭР, ДҮРИЙГ АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА БОЛОН БУСАД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МАРКЕТИНГ, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГООР АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсын иргэний хувьд бидний түүх, өв соёлын хамгийн эрхэм билэг тэмдэг болсон Их эзэн Чингис хааны нэр, дүрийг архи, согтууруулах ундаа, түүнтэй төстэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетинг, сурталчилгаанд ашиглах явдлыг зогсоож, үндэсний бахархал, их хааны үзэл баримтлалыг өргөн дээдлэх цаг болсон гэж үзэж байна.

Т

Дашмөнх Тэнгис

2025.03.17
16:04:15
9,893 / 100,000
PN-202502-94953
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Одоогоор мөрдөгдөн хэрэгжиж байгаа НДШ - ийн хувь хэмжээг бууруулж 12% д хүргэж өгнө үү? Шимтгэлийн бууруулсан хэмжээг НД санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1072 хувьцааны ноогдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12% хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлэх юм.

Б

Билэгт Батбилэг

2025.03.12
16:43:24
100,165 / 100,000
PN-202502-14661
ХЭТ ӨНДӨР ҮНЭТЭЙ ХУУРАМЧ ЭМ БЭЛДМЭЛҮҮД
2. Хяналт шалгалт явуулах

Гаднаас баталгааны гэрчилгээгүй юунд зориулсан нь тодорхой бус эм бэлдмэлүүдийг их хэмжээгээр оруулж ирж тэнгэрт тулсан үнээр иргэдэд зарж эрүүл мэнд болон санхүүгийн асар их хохиролд оруулж байна....!!!

Ү

Отгонбаяр Үржинханд

2025.03.12
16:43:05
1,161 / 70,000
PN-202501-45431
ГАЗАР ОЛГОЛТЫН СОНСГОЛ ХИЙЦГЭЭЕ. ЦАХИМ ГАЗАР ОЛГОЛТЫГ ШАЛГАЖ, ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ИЛ ТОД БАЙДЛЫГ ТӨГС БОЛГОЁ
2. Хяналт шалгалт явуулах

Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.5.захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, 6.2.9.хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус тус үндэслэн “Газар олголтын сонсгол”-г зохион байгуулж ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 4 дүгээр зүйл.Төрөөс газрын талаар баримтлах зарчим 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна.

Б

Давааням БАЛДОРЖ

2025.02.10
10:07:25
9,174 / 70,000
PN-202501-67585
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛИЙН САНГ ЖИЛ БОЛГОН ШИНЭЧИЛДЭГ БОЛОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол улсын иргэд арилжааны банк болон ббсб өндөр хүүтэй зээлийг авдаг. Бид үүргээ биелүүлж төлбөрөө төлдөг. Дунд зайлшгүй зүйл тохиолдож хоцроох асуудал гаргадаг ч буцаад засдаг боомоор байна.Тухайн зээлээ бүрэн төлсөн эсвэл бүр нэмэгдүүлсэн хүү төлөөд хаасан байхад яагаад иргэдийг 6 жил гэсэн хохиролтой үлдээнэ гэж. Бид банк болон ббсб 100% хохиролгүй болгож байхад яагаад иргэдээ хохироож байна вэ? Зээлийн мэдээлэлийн санг жил бүр шинэчилдэг болмоор байна

K

Боржигон Khishigjargal

2025.01.31
14:03:31
2,068 / 100,000
PN-202501-51192
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Сар шинийн баяр болон үндэсний их баяр наадмын үеэр амрах өдрийг ажлын 5 өдрөөс доошгүй болгох, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд амралтын өдөр давхацсан тохиолдолд дараагийн ажлын өдөр нөхөж амардаг болгох тухай

А

Дашзэвэг Алтанхуяг

2025.01.31
13:46:16
463 / 100,000
PN-202501-58139
0-18НАСНЫ ХӨГЖЛИЙН ЯЛГААТАЙ ХҮҮХЭДТЭЙ БОЛОН БАГА НАСНЫ 2-ООС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ЭХЭД ЦАГИЙН АЖИЛ ХИЙХ БОЛОМЖООР ХАНГАХ.
1. Ажлын хэсэг байгуулах

Хөгжлийн ялгаатай хүүхэдтэй эцэг эх, бага насны 2-оос дээш насны олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжиж цагаар болон ээлжийн ажил хийх боломж бололцоог бий болгож, энэ төрлийн ажлын орон тоог нэмэгдүүлэх.

Э

Бямбасүрэн ЭНХГЭРЭЛ

2025.01.31
11:27:19
195 / 33,000