НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202504-30405
УЛААНБААТАР ХОТЫН ДАРГЫГ АРД ИРГЭДИЙН ШУУД СОНГУУЛИАР СОНГОДОГ БОЛОХ.
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонголтоор сонгодог болгох хуулийн шинэчлэлийн төслийг Монгол Улсын үндсэн хуулийн 58, 62-р заалтууд, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын заалтуудад шинэчлэн оруулах хуулийн төслийг УИХ-р батлуулах шаардлагтай байна. Улаанбаатар хотын даргыг сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүсэх тул хотын иргэд бид өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх энэхүү чухал албан тушаалыг өөрийн сонголтоор сонгох эрхээ олж авах шаардлагтай байна.

Т

Сэржмядаг ТҮВШИНБИЛЭГ

2025.04.18
16:02:34
16,828 / 100,000
PN-202504-90734
УЛААНБААТАР ХОТЫН ДАРГЫГ АРД ИРГЭД СОНГОДОГ БОЛОХ
1. Ажлын хэсэг байгуулах

Нийслэлчүүд хэнээр манлайлуулахаа өөрсдөө сонгох эрхтэй.

Б

Баясгалан Боорчи

2025.04.18
16:01:01
162 / 33,000
PN-202504-74157
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсын иргэн, төрийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, Ерөнхийлөгчийн сонгуулийн шударга байдлыг хангах, ард иргэдийн төлөөллийг илүү тэгш, шударга байлгахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэж байна.

О

Хас-Очир ОДХҮҮ

2025.04.18
16:00:35
26 / 100,000
PN-202504-97019
ХОТЫН ДАРГЫГ НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН СОНГУУЛИАР ШУУД СОНГОДОГ БАЙХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Бид нийслэлийн Засаг даргыг (Хотын дарга) нийслэлийн иргэдийн шууд сонгуулиар сонгодог байх эрхзүйн орчинг бүрдүүлэхийг Монгол Улсын Их Хурлаас шаардаж байна. Одоогийн томилгооны тогтолцоо нь хэт төвлөрсөн, иргэдийн оролцоо сул, удирдлагын тогтвортой байдал алдагдах нөхцөлтэй. Иргэдийн санал, оролцоонд тулгуурласан удирдлагын тогтолцоо нь илүү ил тод, хариуцлагатай, ардчилсан хөгжлийн үндэс суурь болно. Иргэдээ төлөөлөх даргыг өөрсдөө сонгоё! Хотын даргыг ард түмэн сонгодог болгоё!

О

Хас-Очир Одхүү

2025.04.18
16:00:06
63 / 100,000
PN-202504-74879
НӨАТ-ЫГ 50% БУУРУУЛЖ 5% БОЛГОХ, СУГАЛААГ ЯВУУЛАХГҮЙ БАЙЛГАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

НӨАТ 10% төлчихөөд эргээд 2% буцаан олготтой сугалаа явуулдаг нь ямарч хэрэггүй аж ахуй нэгжид дарамттай байна.

А

Октябрь АРИУНЗАЯА

2025.04.15
16:59:20
2,018 / 100,000
PN-202504-66460
ХҮҮХДЭД ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУС ХАНДСАН ЭТГЭЭДЭД ХУУЛИЙН ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН САНААЧЛАГА
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Энэхүү өргөдлийг хүүхдийн эрхийг хамгаалах, тэдэнд хэрцгий, хүнлэг бус хандах явдлыг таслан зогсоох зорилгоор гаргаж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах байдал, зүй бус харилцаа нэмэгдэж, нийгэмд ноцтой үр дагавар дагуулж буйг бид анхаарах шаардлагатай. Иймд хүүхдэд халдаж буй гэмт хэргийн эсрэг хуулийн зохицуулалтыг чангатгах, хариуцлагын механизмыг сайжруулах хэрэгтэй байна.

Т

Батбаатар Төрбат

2025.04.14
15:16:24
859 / 100,000
PN-202504-88592
ТАМХИНЫ ЭСРЭГ ХУУЛИНД НЭМЭЛТ ЗААЛТ ОРУУЛЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ТУХАЙ.
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Тамхины эсрэг хуульд нийтийн эзэмшлийн талбайд тамхи татахыг хориглох тухай байдаг бөгөөд гэрийнхээ тагтанд бусдын цонхны гадна гарч тамхи татаж буслыг хордуулж байгаа явдал нь хувийн өмч нэрийн дор дам тамхидалтыг нэмэгдүүлж байна

М

Сэргэлэн Мөнхжаргал

2025.04.14
15:12:02
38 / 100,000
PN-202504-37226
НЭМЭГДСЭН ӨРТӨГИЙН АЛБАН ТАТВАРЫГ 5 ХУВЬ БОЛГОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулалтын орлогоос үл хамааран адил тэгш 5 хувь болгох

Н

Дашдаваа Нэргүй

2025.04.14
15:09:20
636 / 100,000
PN-202504-29370
ААНОАТТУХАЙ ХУУЛИЙН 11.6 БУЮУ ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРӨӨС АЛБАН ТАТВАР НОГДУУЛЖ 10% ТАТВАР АВАХЫГ БОЛИУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Иргэн даатгалын мөнгийг төлж байхад Аж ахуйн нэгж буюу ББСБ ийн нэр дээр байгаа нэрийдлээр иргэнд очих даатгалын нөхөн олговороос 10% суутгахгүй байх

Б

Галбадрах БАТЗОРИГ

2025.04.14
15:04:46
129 / 100,000
PN-202504-65014
ГЭР БҮЛЭЭС ГАДУУРХ ХАРИЛЦАА
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж нөхөр (эхнэр)-т баригдсан нотлогдсон, гэр бүл салалтанд шууд нөлөөлсөн, сэгтэл санааны хохьрол учруулсан гуравдагч этгээдэд мөнгөн торгуулийн шийтгэл (5'000'000₮-10'000'000₮) цаашлаад тодорхой хугацаатай бривчилгаа, албадан хөдөлмөр хийлгэдэг болгох.

С

Пүрэвсүрэн Саранзул

2025.04.14
15:01:12
6,452 / 100,000
PN-202504-27731
ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГАРГАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

2025 онд өршөөлийн хууль гаргах санамсаргүй байдлаар, хэрэгт гүтгэгдсэн аавын хүүхдүүд олон байгаа. Анх удаа хэрэг үйлдсэн залуустаа нэг удаа итгэл найдвар өгөх хэрэгтэй байх.

Э

Баяраа ЭНХТУЯА

2025.04.14
15:00:06
31 / 100,000
PN-202503-86728
НАСНЫ ХЯЗГААРЫГ ТОДОРХОЙ БОЛГОХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

16 насанд иргэнээр бүртгэж иргэний үнэмлэх олгодог 18 насанд хууль эрх зүйн үндэслэл үүсэж жолооны үнэмлэх, хүүхэдтэй болох гэр бүл болох гэх мэт эрх үүсдэг 21 насанд согтууруулах ундаа хэрэглэх, цэнгээний газар орох эрх үүсдэг Энэ насны хязгааруудыг тодорхой болгох.

Э

Дөл Эрдэнэтүшиг

2025.04.07
14:46:15
63 / 33,000