Дэмжигчдийн тоо хүрсэн
1. Ажлын хэсэг байгуулах

33,000
2025.03.17 16:05
Тайлбар:
Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэлийн татварын нэмэгдэлийг цуцлах
Өргөдөл
Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэлийн татварын нэмэгдэлийг цуцлахыг шаардаж байна.Ард түмний амьдрал хэцүү энэ үед тээврийн хэрэгсэлийн татвар зам ашигласаны татварыг огцом хэд дахин нэмсэн нь маш буруу шийдвэр юм.Энэ шийдвэрээ цуцлахыг хүсэж байна.
2025.03.26 23:39
2025.04.25 23:39
Дэмжигчдийн тоо хүрсэн
Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)
-
Шийдвэрлэлтийн явц 2025.04.17 14:44:18Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2025.04.09/ хуралдаанаар иргэн Э.Батбаяраас ирүүлсэн Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан саналыг 33042 иргэн дэмжсэн тул уг саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакираар ахлуулах горимын санал гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа нар ажиллахаар болов.
-
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар танилцуусан 2025.04.07 11:15:37Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн