
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонголтоор сонгодог болгох хуулийн шинэчлэлийн төслийг Монгол Улсын үндсэн хуулийн 58, 62-р заалтууд, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын заалтуудад шинэчлэн оруулах хуулийн төслийг УИХ-р батлуулах шаардлагтай байна. Улаанбаатар хотын даргыг сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүсэх тул хотын иргэд бид өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх энэхүү чухал албан тушаалыг өөрийн сонголтоор сонгох эрхээ олж авах шаардлагтай байна.


Нийслэлчүүд хэнээр манлайлуулахаа өөрсдөө сонгох эрхтэй.


НӨАТ 10% төлчихөөд эргээд 2% буцаан олготтой сугалаа явуулдаг нь ямарч хэрэггүй аж ахуй нэгжид дарамттай байна.


Энэхүү өргөдлийг хүүхдийн эрхийг хамгаалах, тэдэнд хэрцгий, хүнлэг бус хандах явдлыг таслан зогсоох зорилгоор гаргаж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах байдал, зүй бус харилцаа нэмэгдэж, нийгэмд ноцтой үр дагавар дагуулж буйг бид анхаарах шаардлагатай. Иймд хүүхдэд халдаж буй гэмт хэргийн эсрэг хуулийн зохицуулалтыг чангатгах, хариуцлагын механизмыг сайжруулах хэрэгтэй байна.


Нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулалтын орлогоос үл хамааран адил тэгш 5 хувь болгох


Иргэн даатгалын мөнгийг төлж байхад Аж ахуйн нэгж буюу ББСБ ийн нэр дээр байгаа нэрийдлээр иргэнд очих даатгалын нөхөн олговороос 10% суутгахгүй байх


Гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж нөхөр (эхнэр)-т баригдсан нотлогдсон, гэр бүл салалтанд шууд нөлөөлсөн, сэгтэл санааны хохьрол учруулсан гуравдагч этгээдэд мөнгөн торгуулийн шийтгэл (5'000'000₮-10'000'000₮) цаашлаад тодорхой хугацаатай бривчилгаа, албадан хөдөлмөр хийлгэдэг болгох.


Батчулуун эмч шиг "асуудалд" орсон эмч нараа суллах өршөөлийн хууль D Parliament дээр санаачилж байна. Дэмжиж саналаа өгнө үү.


Нийтийн орон сууцанд хэт дуу чимээ гаргах нь хөршүүдийн хооронд маргаан үүсгэж, зөрчилдөж, зарим тохиолдолд хүчирхийлэлд хүрэх нөхцөл байдал үүсч байгаа нь одоогийн байдлаар энэ асуудлыг зохицуулах хууль, стандарт дутагдаж байгааг харуулж байна. Хуулийн төсөлд шаардлагатай заалтууд: -Өдрийн цагаар хүлцэх дуу чимээний зөвшөөрөгдөх дээд хязгаарыг (дБ) тодорхой тогтоох, түүнийг хэмжих туршлагыг нэвтрүүлэх - Хүүхэд болон тэжээвэр амьтны зөрчилд асран хамгаалагчид хариуцлага ногдуулах - Хөршүүдийн гарын үсэг цуглуулж СӨХ-д албан ёсны гомдол гаргах, сануулга хуудас байршуулах - Хэдэн удаагийн сануулах арга хэмжээний дараа зөрчлийг арилгаагүй тохиолдолд шүүхэд хандах эрх үүсэх хуулийн зохицуулалт Хуульчилсан зохицуулалттай болсноор иргэд хуулийн хүрээнд асуудлаа шийдвэрлэх боломжтой болж, хөршүүдийн хоорондын маргаан, зөрчил эрс багасах ач холбогдолтой тул та энэхүү санаачилгыг дэмжиж, гарын үсгээ зурна уу!


Бид 2018 оноос эхлэн Монгол, Хятадын улсын хилийн дагуу Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэл уулын чиглэлд, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Альшаа зүүн хошууны нутаг Өлзий уулын чиглэлээр хоёр талын зорчигч, ачаа тээврийн "Цагаан дэл уул–Өлзий" байнгын ажиллагаатай авто замын боомт нээсэн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулахаар ажиллаж байгаа юм. Иргэд Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолыг хүчингүй болсон хуулийг үндэслэсэн илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа билээ. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасны дагуу Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолыг Улсын Их Хурлаар хэлэлцэж хүчингүй болгуулах гэсэн хүсэлтийн хүрээнд 33 000 /гучин гурван мянга/ иргэний гарын үсэг цуглуулах


Бидний баяр арай л их байна.


Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 12.1.3 дах заалтыг -Иргэдийн мэдэх эрхэд халдаж буй -Төрөөс хэвлэлийн эрх чөлөөнд цензур тогтоох, аливаа хязгаарлалт тогтоохыг хориглоно зэргийг зөрчиж буй
