ХОТЫН ДАРГЫГ НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН СОНГУУЛИАР ШУУД СОНГОДОГ БАЙХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

63

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202504-97019

100,000

Хас-Очир Одхүү

2025.04.18 16:00

Тайлбар:
Бид нийслэлийн Засаг даргыг (Хотын дарга) нийслэлийн иргэдийн шууд сонгуулиар сонгодог байх эрхзүйн орчинг бүрдүүлэхийг Монгол Улсын Их Хурлаас шаардаж байна. Одоогийн томилгооны тогтолцоо нь хэт төвлөрсөн, иргэдийн оролцоо сул, удирдлагын тогтвортой байдал алдагдах нөхцөлтэй. Иргэдийн санал, оролцоонд тулгуурласан удирдлагын тогтолцоо нь илүү ил тод, хариуцлагатай, ардчилсан хөгжлийн үндэс суурь болно. Иргэдээ төлөөлөх даргыг өөрсдөө сонгоё! Хотын даргыг ард түмэн сонгодог болгоё!

Өргөдөл

ӨРГӨДӨЛ Монгол Улсын Үндсэн хуулийн ардчилсан зарчим, иргэдийн засаглалд оролцох эрхийг хангах үүднээс нийслэлийн Засаг даргыг буюу “Хотын дарга”-ыг нийслэлийн иргэдийн шууд сонгуулиар сонгодог тогтолцоог хуульчилж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Их Хуралд санал болгож байна. Одоогийн мөрдөгдөж буй тогтолцоо нь Засгийн газрын санал, Ерөнхий сайдын танилцуулга, Ерөнхийлөгчийн зөвшөөрөл зэргээс шалтгаалж удаашралтай, ил тод бус процесс болж хувирсан. Энэ нь нийслэлчүүдийн итгэл буурахад хүргэж, хотын удирдлага тогтворгүй байх нөхцөлийг үүсгэж байна. Иймд дараах гол зорилтыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхийг хүсье: 1. Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэдийн шууд санал хураалтаар сонгодог байх. 2. Сонгогдсон дарга нь нийслэлийн иргэдийн өмнө тайлагнах, бодлогоо хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байх. 3. Иргэдийн төлөөллийн зарчмыг бэхжүүлж, хотын хөгжлийн бодлого тасралтгүй, тогтвортой явагдах нөхцөлийг бүрдүүлэх. Дээр дурдсан үндэслэл, шаардлагын хүрээнд Монгол Улсын Их Хурал “Нийслэлийн удирдлагын тухай хууль”-д өөрчлөлт оруулж, нийслэлийн Засаг даргыг иргэдийн шууд сонгуулиар сонгодог байхаар тусгахыг хүсье.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

63

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)