
Банк, санхүүгийн байгууллагуудад үйлчлүүлэх хадгаламж нээлгэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орлогийн албан татвараас чөлөөлөх хууль огт хэрэгжихгүй байна. Цахим банкнуудыг emongolia тай холбож биднийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгийг автоматаар мэдэгдэж орлогийн албан татвараас чөлөөлөх хуулийг хэрэгжүүлэхийг хүсэж байна.


Багшийн цалин, нийгмийн хангамж нь сэтгэл хангалуун амьдрах наад захын хэрэгцээг хангаж хүрэхгүй байгаа тул мөн олон мянган багш нар ахуй гэрээ сэтгэл хангалуун амьдруулахын төлөө гадны орныг зорьж байна. Үндсэн гол асуудал бол цалин урамшуулал болоод байна. Монголд 10 багш тутмын 8 нь Солонгос явж ажил хийх хүсэлтэй байна. Энэ нэн тэргүүний асуудлыг бодлогын хувьд шийдвэрлэх ёстой.


Хүүхдүүд амьдралын боломж, бусад нөхцлөөс хамаарч хүссэн дугуйлан, секцэд хамрагдах боломжгүй байна. Үүнээс хамаарч хүүхдийн төлөвшил, хөгжилд сөргөөр нөлөөлж бие бялдар, эрүүл мэнд, оюун санааны хямралд орж байна. Цаашилбал хорт зуршилд өртөж, гэмт хэргийн золиос, оролцогч ч болох нь нэмэгдсээр байна.


цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол, сургуулийн хүүхдүүдийн үдийн цай хөтөлбөр зэрэг хүүхдийн эрүүл хоол хүнсээр хангах асуудал нь улсаас төсөвлөн өгсөн мөнгөн дүн нь одоогийн үнийн өсөлт зэргээс хамааран хүрэлцэхгүй хүүхэд өдөрт авах илчлэг зэрэг хангалтгүй байгаа тул судалгаа хийж хоолны мөнгийг 2025 оны хичээлийн жил эхлэхээс өмнө төсөвлөж өгнө үү


Орон сууцжуулалтыг дэмжих, нийгмийн сайн сайхан шудрага үл хөдлөхийн худалдааны хуулийг бий болгох тухай Үл хөдлөх орон сууцнуудын насжилтыг тооцож элэгдэл хорогдлын дүнг мк2 зах зээлийн үнэлгээнээс хасаж худалдан борлуулах хууль


Бидний баяр арай л их байна.


Энэхүү хуулийн зорилго нь ард иргэдийг их хэмжээний хохиролд орохоос сэргийлж, барилгын компаниудын ажлын үүрэг хариуцлагыг өндөр болгох хоорондын зөрчил маргааныг багасгах зорилготой


Улсдаа НДШ болон татвар төлөгчид хохиролтой бодлогын улмаас гомдолтой байна. Хуулийг эргэн нягталж, өөрчлүүлэх хүсэлтэй байна


Насан хүрээгүй хүүхдүүд маш их хэрглэж донтолт үүсэж байна


Ипотекийн 8% зээлтэй нийт 60.000 гаруй иргэн байдаг. Ипотекийн зээл 6% болсон ч 8%-иар авсан иргэд маань 6% руу шилжилгүй зээлээ төлсөөр байгаа. Иймд 8 % зээлтэй иргэдийг зээлээ төлсөн тохиолдолд 6% ийн ипотекийн зээл дахин нэг удаа авах боломжоор хангах


Монгол Улсын Төрийн албаны харилцааг тус хуулиар болон Хөдөлмөрийн хууль, төрийн тусгай байгууллагын тус тусын хуулиар эдгээр байгууллагад ажилладаг алба хаагчдийн эрх зүйн байдал, шагнал урамшуулал, сахилгын шийтгэлийг зохицуулдаг.


Дунд голын бургас нь газрын гүн болон үерийн усыг тогтоож шингээн авч байдаг. Мөн зун болон өвөлдөө хотын агаарын бохирдлыг цэвэршүүлж хүчиртөрөгч боловсруулдаг цөөхөн ногоон бүсийн нэг билээ. Бид 2030 он хүртэл тэрбум мод хөтөлбөр гаргасан мөртлөө нийслэл хотод байгаа цөөхөн ногоон бүсийг устгаж байгаа нь Ерөнхийлөгчийн гаргасан хөтөлбөрийг онц ноцтойгоор зөрчиж, уялдаа холбоогүй ажиллаж байгааг эсэргүүцэж байна.
