НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ ЗАХИАЛГААР ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ ИРГЭДТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ТӨЛБӨР МӨНГӨӨ АВСАН БОЛОВЧ ХУГАЦААНДАА АШИГЛАЛТАНД ОРУУЛААГҮЙ БАРИЛГЫН КОМПАНИУДЫН УДИРДЛАГЫГ БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ АВСАН ХЭМЭЭН ТООЦОЖ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БОЛОХ,

1. Ажлын хэсэг байгуулах

62

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202408-86892

33,000

Баатарсүрэн ЦЭЕН

2024.08.23 16:35

Тайлбар:
Энэхүү хуулийн зорилго нь ард иргэдийг их хэмжээний хохиролд орохоос сэргийлж, барилгын компаниудын ажлын үүрэг хариуцлагыг өндөр болгох хоорондын зөрчил маргааныг багасгах зорилготой

Өргөдөл

Сүүлийн жилүүдэд орон сууц бэлэн мөнгөөр авах нь хэт үнэтэй байгаатай уялдан ард иргэд насаараа цуцлуулсан хэдэн төгрөгөө арай хямдыг бодож орон сууц захиалах гэрээ хийж барилгын компаниудад захиалга өгч гэрээ хийж орон байртай болох сонирхол нэмэгдсэн билээ.Гэвч үүнийг барилгын компаниудын далимдуулан 100% бэлэн төлөлтөөр мөнгө төгрөгөө авчихаад барилгаа хугацаанд нь оруулахгүй өөр газар барилга барих юмуу өөр зүйлд хөрөнгө оруулалт хийж ард иргэдийн орон байрыг барихгүй олон жилээр хойшлуулж хохироож байгаа нь хэт олон болсон тул уг шалтгаанаас болж захиалгын гэрээнд өөрчлөлт оруулж эрүүгийн хуулиар шийддэг болох зайлшгүй болж байна.Орон сууц бол 5,10сая төгрөгийн эд биш бүх насаараа цуцлуулсан хүний хүч хөдөлмөр олон арван сая төгрөгтэй холбоотой зүйл болохоор гэрээний дагуу хугацаандаа ажлаа хийж гүйцэтгээгүй,болон шамшигдуулсан хүмүүст авах хариуцлага өндөр байх шаардлагатай болоод байна.Иймд их хэмжээний мөнгөтэй холбоотой учраас доод тал нь 10жилээр шийтгэдэг хуультай болох хэрэгтэй байна.

1. Ажлын хэсэг байгуулах

62

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)