НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ
PayPal, Stripe-aap Монгол руу мөнгө шилжүүлэх боломжгүйгээс болж монголчууд жил бүр олон зуун тэрбум төгрөгөө зуучлагч компаниудад алддаг. Цахим бизнесийг хөгжүүлэхийн тулд цахим-дэд бүтцийг нь эхлээд хөгжүүлэх хэрэгтэй! Үүний тулд юун түрүүн PayPal, Stripe-aap Монгол руу мөнгө шилжүүлэх боломжийг нээж өгөх шаардлагатай байна.
Өнөөдөр манай Монгол улсад ашиглагдаж байгаа аймаг болон хот хоорондын хатуу хучилттай зам болох мянганы зам төслийн хүрээнд баригдсан зам нь өнөөдрийн цаг хугацаанд олон улсын хэмжээнд хоцрогдсон стандартын зам ашиглаж байгаа бөгөөд тус зам нь өнөөдрийн тээврийн хэрэгслийн өдөр тутмын тоо нэмэгдэхтэй үүнийг дагаад замын нөхцөл байдлаас шалтгаалсан тээврийн хэрэгслийн осол, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох болон цаашлаад амь насаа алдах зэрэг маш их хохирол учруулж байна. Иймд энэ Мянганы төсөлд санаачилсан замыг шинэчилж маш богино хугацаанд олон улсын стандартад нийцсэн хурдны замын ажлыг санаачилж хэрэгжүүлнэ үү.
Сонгуулийн үед өгсөн амлалтаа гишүүн болсон хугацаандаа биелүүлээгүй үед хувь хүн намыг дараагийн 2 сонгуульд өнжүүлэх тухай.
Багшийн цалин, нийгмийн хангамж нь сэтгэл хангалуун амьдрах наад захын хэрэгцээг хангаж хүрэхгүй байгаа тул мөн олон мянган багш нар ахуй гэрээ сэтгэл хангалуун амьдруулахын төлөө гадны орныг зорьж байна. Үндсэн гол асуудал бол цалин урамшуулал болоод байна. Монголд 10 багш тутмын 8 нь Солонгос явж ажил хийх хүсэлтэй байна. Энэ нэн тэргүүний асуудлыг бодлогын хувьд шийдвэрлэх ёстой.
1.Авлига албан тушаалын хэрэг буурахгүй байнга өсөж буй учир энэ байгууллагын салбахыг аймаг бүрт биш гэхэд баруун, зүүн, төв, говийн гэх мэт бүсчлэлээр байгуулж орон тоо, цалингийн санг нэмж шийдвэрлэх. 2. Монгол Улсад чөлөөт зах зээлийн бус хуйвалдааны болон монополь зах зээл тогтож ард иргэд улсыг хохироож буй учир ШӨХТГазрын салбарыг аймаг бүрт байгуулах боломжгүй бол бүсчлэн байгуулж орон тоо, цалингийн санг шийдвэрлэж замбараагүй инфляц, үгсэн хуйвалдаж үнэ нэмдэгийг таслан зогсоох. Мөн хуулиар тус байгууллагын эрх, үүргийг нэмж олон улсын жишигээр ажиллах боломжтой болгох
Нэгэнт ипотекийн зээл олгогдсон байхад зээл нь МИК-рүү шилжсэнгүй хэмээн зээлийн хүүг банкны хүү рүү шилжүүлж байгаа нь иргэдэд хохиролтой байгаа тул
2024 болон цаашид монгол оронд явагдах улс төрийн сонгуулийг бүх хэсэг хороодод саналыг тоолохдоо хар машинаар бус зөвхөн гараар тоолох санал гаргаж байна. Хар машины тоолсон саналд гадны нөлөөлөл 100% нөлөөлж өөрчилж төрийн эрхийг хууль бусаар авах гэх оролдлого гарч болзошгүй тул.
Ипотекийн 8% зээлтэй нийт 60.000 гаруй иргэн байдаг. Ипотекийн зээл 6% болсон ч 8%-иар авсан иргэд маань 6% руу шилжилгүй зээлээ төлсөөр байгаа. Иймд 8 % зээлтэй иргэдийг зээлээ төлсөн тохиолдолд 6% ийн ипотекийн зээл дахин нэг удаа авах боломжоор хангах
цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол, сургуулийн хүүхдүүдийн үдийн цай хөтөлбөр зэрэг хүүхдийн эрүүл хоол хүнсээр хангах асуудал нь улсаас төсөвлөн өгсөн мөнгөн дүн нь одоогийн үнийн өсөлт зэргээс хамааран хүрэлцэхгүй хүүхэд өдөрт авах илчлэг зэрэг хангалтгүй байгаа тул судалгаа хийж хоолны мөнгийг 2025 оны хичээлийн жил эхлэхээс өмнө төсөвлөж өгнө үү
Сонгуульд тараах материал тарааж үр ашиггүй зардал гаргаж байна
Хот дотор түр оршин суух хаягтай хүн тухайн тойргийнхоо сургууль цэцэрлэгт хүүхдээ хамруулах
Монгол банкнаас зээлийг орлогын 60 хувьд 30 сарын хугацаатай олгосноор иргэд ббсб, зээлийн аппаас өндөр хүүтэй хугацаа багатай зээл авч байгаа тул өр орлогын харьцааг 80аас 90 хувьтай болгох