НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202412-42778
ХАРИУЦЛАГАТАЙ ЭЦЭГ ЭХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Хүүхдүүдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж эцэг эх байх эрхээ хасуулаад хүүхдүүдийг улсын болон садан төрлийн хамгаалалтанд аваад эцэг эхийг хариуцлагаас чөлөөлчихдөг үүнийг хуулиар хүүхдүүдэд мөнгөн төлбөр төлдөг болгох

Х

Сайнбуян Хишигжаргал

2024.12.12
17:30:35
18 / 100,000
PN-202412-96777
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙГ ЭЦЭГ, ЭХИЙН ДАНСНААС ШУУД ТАТАЖ АВДАГ БАЙХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Нийгмийн хариуцлагын хүрээнд сар бүр хүүхдийнхээ тэтгэлгийг өгдөггүй эцэг, эхийг сар бүр данснаас хасалт автоматаар хийвэл хариуцлагаа ухамсарлахад асар их түлхэц болно. Бас хүүхдийн тэтгэлгийн асуудал зөрчигдөхгүй байх болно.

Н

Дүргээ НЯМХҮҮ

2024.12.12
17:24:24
13 / 100,000
PN-202412-54422
ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ОРОЛЦООНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Энэхүү зохицуулалт нь гэр бүлийн харилцаанд гуравдагч этгээдийн хөндлөнгийн оролцоог хязгаарлах, үүнээс үүдэлтэй зөрчил, хохирлыг бууруулах зорилготой. Гуравдагч этгээд нь эхнэр, нөхрийн харилцаанд санаатайгаар нөлөөлж, зөрчил, сөрөг үр дагавар бий болгосон тохиолдолд хууль зүйн хариуцлага хүлээдэг байх зохицуулалтыг тусгана.

А

Батбаяр АРИУНЗАЯА

2024.12.12
17:16:21
9 / 100,000
PN-202411-87289
БАРИЛГА БАРИХЫГ МЭДСЭНЭЭС ХОЙШ 30 ХОНОГ ДОТОР ГОМДОЛ ГАРГАХ ЭРХТЭЙ ГЭСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ САНАЛТАЙ БАЙНА.
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Барилга барих зайгүй шахалдсан, нягтрал дээд цэгтээ хүрсэн хотод эрх баригчид өөрсөддөө зориулж хууль гаргасан байна. Ямарч барилга барих боломжгүй газар, хууль бус барилга, илтэд хууль зөрчсөн, бусдын эрхийг зөрчсөн, өмчийн болон эзэмшлийн газраасаа бусад эргэн тойрны барилга, оршин суугч, иргэдийг хохироосон барилга бариад эхэлсэн байтал хэн нэгэн хуулийн этгээд болон иргэн гомдол гаргах эрхгүй, эрх нь байлаа ч 30 хоног дотор гэж заасан нь хууль бус, засаг замбараагүй хот төлөвлөлт, ашиг хонжоо харсан барилгын компаниудыг өөхшүүлсэн хууль байна. МӨН ХУУЛЬ БУС БАРИЛГА НЬ БАРИГДСАНЫ ДАРАА ИРГЭД ОРШИН СУУГЧДЫГ ХЭРХЭН ХОХИРООЖ АВЧ ҮЗЭХГҮЙ БАЙГАА ТУЛ ЭНЭХҮҮ ХУУЛИЙН САНААЧЛАГЫГ ГАРГАЖ БАЙНА.

Г

Ганболд Ган-Эрдэнэ

2024.11.25
14:33:09
43 / 100,000
PN-202411-84640
МОНГОЛ БАНКНААС БАНКНААС ЗЭЭЛИЙГ ӨР ОРЛОГЫН ХАРЬЦАА 60 ХУВИАР 30 САРЫН ХУГАЦААГ ШИНЭЧИЛЖ ОРЛОГЫН 80 ХУВЬД ОЛГОХ ТАЛААР ШАЛГУУРЫГ ШИНЭЧЛЭХ
1. Ажлын хэсэг байгуулах

Монгол банкнаас зээлийг орлогын 60 хувьд 30 сарын хугацаатай олгосноор иргэд ббсб, зээлийн аппаас өндөр хүүтэй хугацаа багатай зээл авч байгаа тул өр орлогын харьцааг 80аас 90 хувьтай болгох

Э

Тунгалаг ЭРДЭНЭМӨНХ

2024.11.15
13:07:39
74 / 33,000
PN-202410-70995
ХУУЛИЙН ТӨСӨЛ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

НДШ өнөөдөр нийгмийн хамгийн идэвхтэй байгаа хэсгээс авч чадаж байна мөн маш их давхардуулан авч байна

Т

Гомбодорж ТӨРТОГТОХ

2024.11.05
14:52:49
17 / 100,000
PN-202410-63677
ХАР МАШИНЫГ БОЛИУЛЖ, СОНГУУЛИЙГ ГАРААР ТООЛДОГ БОЛОХ.
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Ирэх 2028 оны сонгуулийг хар машингүй авах. Өндөр хөгжилтэй орнуудын адил сонгуулийг 100% гараар авч бас гараар тоолох.

Д

Ганболд ДАВААСҮРЭН

2024.10.23
17:13:24
50 / 100,000
PN-202410-17171
НИЙТИЙН ОРОН СУУЦАНД ДУУ ЧИМЭЭ ГАРГАХ ЗӨРЧИЛ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Нийтийн орон сууцанд дуу чимээ гаргах зөрчлийн цагыг өөрчлөх 22:00-06:00 цагийн хооронд байсан бол 20:00-08:00 болгох амралтын өдөр засвар үйлчилгээ хийхийг хориглох засвар үйлчилгээг зөвхөн ажлын өдөр ажлын цагаар хийхийг дэмжиж байна.

Д

Эрдэнэбаатар Дөлгөөн

2024.10.14
12:18:31
43 / 100,000
PN-202410-88135
БҮХ ТӨРЛИЙН СОНГУУЛЬД СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛ ТАРААХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Сонгуульд тараах материал тарааж үр ашиггүй зардал гаргаж байна

А

Энхээ Аажим

2024.10.14
12:16:06
77 / 100,000
PN-202409-51224
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД"СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА" ХЭСЭГТ ЗАРИМ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

2024 оноос УИХ-ын сонгуулийн хуулийн 42-р зүйл заасны дагуу сонгуулийн сурталчилгаанд "Нэгдсэн самбар" ашиглаж эхэлсэн. Харин МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ; АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН "Сонгуулийн сурталчилгаа" гэсэн зүйлд Нэгдсэн самбар байрлуулах тухай заалт байхгүйгээс нийтийн зам талбай, явган хүний замаар зурагт самбарыг ихээр тавьж байгаа нь харагдах байдалд муухай, машин замын хөдөлгөөнд оролцоход зурагт самбарын цаанаас гэнэт гарч ирэх хүнийг харахгүйгээр мөргөж гэмтээх эрсдэлтэй байна. Иймээс дээрх хоёр хууль дахь нийтийн зам талбайд Зурагт самбарыг тавиулах хэсгийг хасч, оронд нь тодорхой газарт Нэгдсэн самбар байрлуулах талаар өөрчлөлт оруулах хүсэлтэй байна.

М

Мягмаржав Мэгзэр

2024.10.02
16:20:59
16 / 100,000
PN-202409-45311
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
1. Ажлын хэсэг байгуулах

2023 оны 12-р сарын 08-ны өдөр батлагдсан гэрийн тэжээвэр амьтны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах орон сууцанд нохой тэжээхдээ сэрвээний өндөр заадаг олон улсын хуулийн жишгийн дагуу өндөр зааж өгөх орон сууцанд ажлын зориулалттай том нохойг ихээр тэжээж байна. хошуувч хүзүүвч зүүхгүй байна. том чадалтай нохойг нохойгоо ч татаж дийлэхгүй жаахан хүүхдүүд хөтөлж явах нь их байна. нохойн сэрвээний өндөр зааж том нохойг хашаанд тэжээдэг болгох хэрэгтэй байна. хошуувч хүзүүвчтэй байлгахыг шаардах, шаардлага биелүүлэхгүй байгаа тохиолдолд холбогдох арга хэмжээг хэрхэн авахыг тодорхой тусгах хэрэгтэй байна. сөх, цагдаа нь хамаагүй гээд хаядаг. зөрчлийн хуулинд ч байхгүй дунд нь хаягдаад байна.

Б

Баттөмөр БАЯРСАЙХАН

2024.09.25
17:37:02
27 / 33,000
PN-202408-16494
ТҮР ОРШИН СУУГЧ ИРГЭНИЙ ХҮҮХДИЙГ ОЙРХОН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ
2. Хяналт шалгалт явуулах

Хот дотор түр оршин суух хаягтай хүн тухайн тойргийнхоо сургууль цэцэрлэгт хүүхдээ хамруулах

Н

Пүрэвдорж НОМИНЦЭЦЭГ

2024.09.23
09:55:59
75 / 70,000