НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ
Говийн их дархан цаазат газар нь 1975 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар байгуулагдсан ба 1991 онд НҮБ-ын ЮНЕСКО-ын Хүн ба шим мандал хөтөлбөрийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газарт бүртгэгдсэн, унаган байгаль, мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт зэрэг олон зүйл ховор амьтдын өлгий, дэлхийд данстай газар нутаг юм. Эдгээрийн дотор мазаалай зөвхөн монгол оронд, хавтгай Монгол, Хятадын нутагт цөөн тоотой орших ба тархац нутаг хязгаарлагдмал, популяцийн хувьд устах аюулд орсон амьтад юм. Эрдэмтдийн судалгаагаар манай оронд мазаалай 50 хүрэхгүй, хавтгай 600 толгойгоос хэтрэхгүй. Нарансэвстэй боомт нь Дархан Цаазат Газрын А хэсэгт хамаарах бөгөөд 1992-1993 онуудад 4 удаа нээж ажиллуулаад, 1998, 2002 онуудад УИХ, ЗГ-ийн ажлын хэсэг ажиллан 'боомт нээх нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл ихтэй, нөгөө талаар эдийн засгийн болон бусад давуу тал, онцгой ач холбогдолгүй' хэмээн дүгнэж ахин нээх асуудлыг дэмжээгүй.
Шахмал түлш нь хүний биед хортой байгаа тул зогсоож байгалийн нүүрсээ хэрэглэх
Нийслэлийн хэмжээнд "Шахмал түлш" - ний хэрэглээнээс улбаалж хүний биед үзүүлэх хорт утааны хэмжээ гамшгийн түвшинд хүрч эмнэлэг ачааллаа дийлэхээ болилоо. "ХӨСҮТ" - ийн мэдээлж буйгаар агаарт тархсан энэ нарийн ширхэгт тоосонцрууд хүний биед амьсгалын замаар нэвчин судасны ханыг бөглөн үхэлд хүргэх аюултайг дурдсан. Иймээс "Шахмал түлш" - ний орц найрлагыг Олон улсын шинжилгээний багт өгч шинжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Гэр бүл цуцлагдсаны дараа хүүхдээ асран тэтгээгүй эцэг, эх нь Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлд зааснаар бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг төлдөг хуулийн зохицуулалттай. Хүүхдийг 11 нас хүртэл нь 1 сард 150 орчим мянган төгрөг, 18 нас хүртэл 300 орчим мянган төгрөг байгаа нь тухайн хүүхдээ асраагүй эцэг, эхийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг хэтэрхий багаар үнэлж байгаа хэлбэр юм. Иймд хүүхдэд олгох тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцдог болгохоор Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай.
Иргэд, аж ахуйн нэгж байгуудлагууд 2016 оноос хойш 8 жилийн турш НӨАТ 10% ийг төлж ирсэн. Сугалаа нэртэй луйвраар олон хүн дунд нь мөнгө идсэн гэж үздэг. 8 жилийн хугацаанд хичнээн хэмжээний мөнгө хуримтлагдан цугларсан, энэ хөрөнгө хаана байгаа талаар шалгаж сонсгол хийхийг хүсч байна. Мөн энэ мөнгөн хөрөнгийг иргэд зарцуулах эрхтэй учир дунд болон түүнээс доош орлоготой иргэдийн өндөр өртөгтэй эмчилгээний зардалд зарцуулахыг хүсч байна.
Уран нь дэлхийн царцдаст давхаргад орших хүнд металл бөгөөд Мендеелевийн үелэх системд U гэж тэмдэглэгддэг, атомын тоо 92, актинидын бүлэгт хамаарагддаг цацраг идэвхит химийн элемэнт юм. U-235-ийн хагас задралын хугацаа нь 700 сая жил байдаг. Бидний өвүг дээдэсүүдийн хэлснээр шар нунтаг буюу уранаар оролдож болохгүй, ухаад нарны гэрэл тусахад л түүнд идэвхижил явагдаж эрчмээ гадагш цацаж эхэлдэг, нэг л идэвхижсэн бол зогсоож болдоггүй гэсэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй байна. Уранаас альфа, бета, гамма цацраг туяанууд ялгарах бөгөөд бүгд ионжуулдаг цацраг юм. Уран олборлох болон боловсруулах явцад цацраг идэвхит бодисоор амьсгалах, залгих, ил шархаар дамжуулан шингээснээр дотоод өртөлт үүснэ. Мөн бета юм уу гамма цацрагт өртсөнөөр гадаад өртөлт үүсэж эрүүл мэндэд эрсдэл үүснэ. Альфа, бета, гамма цацрагууд нь эсийг гэмтээх болон үхүүлэх чадалтай. Цацрагийн гэмтлийн улмаас эс үхээгүй ч ДНХ удамшлын материал гэмтэж хорт хавдар үүснэ.
"НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ" хуулийн зохицуулалтаар бүх нийтээр амрах 16 өдрийг нэгтгэн 1 жилд 3 удаа чанартай амарч, бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэх боломж байна. Ажил хөдөлмөр эрхлэгчид, төрийн алба, бизнесийн болон олон улсын байгуулллагууд зэрэг бүх оролцогч талуудад энэхүү шийдэл нь эерэгээр тусах магадлалтай бөгөөд дэлхийн зарим улс орнууд ийм жишгээр бүх нийтээрээ амардаг байна. Иймд энэ хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай байна.
Насан хүрээгүй хүүхдүүд маш их хэрглэж донтолт үүсэж байна
Эрх баригч нам, засаг сонгуулиар амласан амлалт мөрийн хөтөлбөрөөсөө ухарч, сүүлийн 30 жил хийгээгүйгээ ард иргэд, улс орны эдийн засгийг авч яваа ААНБ-уудын нуруунд үүрүүлэн шийдэж бгаад гүнээ харамсаж энэхүү санал асуулгыг үүсгэж бна. Асар их мөнгөний завшилт шамшигдуулалт, хохирлыг өөрсдийн эрх барьж буй бүх л хугацаанд бий болгочихоод (нүүрс, ногоон автобус гмэт) энэ олон жил анхаарч асуудлаа шийдээгүйн горыг ард иргэд Аанб -д үүрүүлэн цахилгаан дулааны үнийг нэмэгдүүлж бгааг эрс буруушааж бна.
Дэлхийн аливаа их хотын даргыг тухайн хотын иргэд нь ардчилсан сонгуулийн зарчмаар сонгодог. Үүний үр дүнд хотынхоо иргэдийг, мөн асуудлуудыг зөв ойлгож шийдэх чадвартай хүмүүс сонгогдох боломж нээгддэг ажгуу.
Цэцэрлэгийн хүүхдүүд далд хүчирхийлэлд маш их өртөж байгаа учир камерийн системийг ил тод эцэг эхчүүдийн утсан дээр үздэг болгох
Сүллийн жилүүдэд Монгол улсад эмчилгээ хийлгэх боломжгүй хүнд өвчтэй иргэд олширсон ба гадны улсад өндөр зардлаар эмчлүүлэх боломжгүй байгаатай холбоотойгоор эмчилгээ хийлгэх зардлыг төрөөс дааж, иргэдийнхээ амь насыг аврах хэрэгцээ шаардлагатай байна.