НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202311-71298
БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЖИЛИЙН 3 ХУВЬД ШИЛЖҮҮЛЭХ ХУУЛЬ БАТЛАХАД САНАЛ АВЧ БАЙНА.
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

САЙН АРДЧИЛСАН ИРГЭДИЙН НЭГДСЭН НАМ, НАМЫН ДАРГА Б.ЖАГАРЫН ГАРГАЖ БУЙ ӨРГӨДӨЛ ГОМДОЛ: - ИПОТЕКИЙН ЖИЛИЙН 6 БОЛОН 8 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - БАНКНЫ ОРОН СУУЦНЫ ЖИЛИЙН 16-18 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - ЦАЛИН, ТЭТГЭВРИЙН ЖИЛИЙН 18-36 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - БИЗНЕСИЙН ЖИЛИЙН 20-48 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ, АВТОМАШИН БАРЬЦААЛСАН ЖИЛИЙН 21-36 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - ХЭРЭГЛЭЭНИЙ ЖИЛИЙН 24-48 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР БУЮУ ЛОМБАРДНЫ ЖИЛИЙН 60-96 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - ӨДРИЙН ЗЭЭЛ САРЫН 60-300 ХУВИЙН ХҮҮТЭЙ, - ЦАХИМ ЗЭЭЛ ЖИЛИЙН 30-40 ХУВИЙН ХҮҮТЭЙ БАЙГАА НЬ ИРГЭД НИЙТЭЭРЭЭ ӨР, ЗЭЭЛ, МОНГОЛ БАНКНЫ ХАР ЖАГСААЛТАД ОРОХ ГОЛ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА. ИЙМД БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЖИЛИЙН 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ БОЛГОХ.

А

Баатаржав АЛТАНБАГАНА

2023.11.07
10:13:23
1,501 / 100,000
PN-202311-15843
ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД 4 ЗАМЫН УУЛЗВАРУУДЫГ НЭГ ТҮВШИНД ОГТОЛЦУУЛАХГҮЙ ШҮҮРЭН ЗАМУУД БАРИХ
1. Ажлын хэсэг байгуулах

Авто замын түгжрэл ачаалалд хамгийн их нөлөө үзүүлж байгаа асуудал нь уулзвар, гарц зэрэг нэг түвшинд машин машинтай эсвэл явган зорчигчтой огтлолцож замын хөдөлгөөнд оролцож байгаа асуудал юм. Тиймээс 4 замын уулзваруудаас эхлэн шүүрэн замууд барьж өөр түвшинд хоорондоо огтлолцохгүй болгох шаардлагатай.. БНСУ -ын замыг судлан дууриалгаж хийх нь үр дүнтэй.

Х

Шархүү ХАНГАЛ

2023.11.07
10:12:09
185 / 33,000
PN-202311-37067
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Нийгмийн даатгал надад зориулж цалингаас авч авч байгаа мөнгө. Тэтгэвэр авч чадалгүй нас барвал 2 сая төгрөг аваад бусад нь улсад шилждэг. Бид өөрсддөө зориулах энэ мөнгөө хаана яаж хадгалах нь бидний эрх

Т

Төртогтох ТӨРБОЛД

2023.11.07
10:11:20
717 / 100,000
PN-202311-80313
ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧГИЙГ ШАЛГАХ, ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ТОДОРХОЙЛОЛХ
2. Хяналт шалгалт явуулах

Сүүлийн үед Тендер зарлаж буй байгууллагууд бичиг баримтаа буруу бэлтгэсэн ТБОНӨХБАҮХАТХ болон Үнэлгээний хорооны ажиллах зарчмыг баримтлахгүй олон асуудал үүсэж байна.. Төрийн хяналт шалгалт хийгдсэн ч гарсан зөрчил дутагдал арилдаггүй тендер бэлтгэх гишүүд нь байнга солигдож байна. Тендерийн төсөвт өртгийг үндэслэлгүй тогтоосон байсан ч албаар мэдэхгүй өнгөрөөдөг асуудал их гарч байна. Үүнийг засаж журмын дагуу бэлтгээгүйгээс ямар ч хариуцлага тооцогдохгүй явсаар асуудал ихээр үүсэж байна.

Г

Пүрэвдорж ГАЛБАДРАГ

2023.11.07
10:09:36
242 / 70,000
PN-202311-76733
СУУРИН ГАЗРЫН ГАДНАХ ЗАМД ЦАГТ 100КМ БОЛГОЖ ӨӨРЧЛӨХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

суурин газрын гаднах замд цагт 80км байгаа орчин үеийн машины чадварт нийцэхгүй байна.

Э

Батмөнх ЭРДЭНЭБАЯР

2023.11.07
10:07:35
186 / 100,000
PN-202311-99302
НДШ-Г ТАТВАРТАЙ АДИЛТГАН ХҮЧЭЭР АВАХЫГ ЗОГСООХ. ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Даатгал бол албан журмын татвар биш! Өрсөлдөөний зарчимаар хөгждөг талбар байх ёстой. Тэгж байж даатгуулагч өөрт хэрэгтэй үйлчилгээгээ тухай бүрт нь авч чаддаг болно. Та энэний үр шимийг хэзээ ч хүртэхгүй. Та өвдвөл улс хариуцахгүй. Оюутан хүүхдүүд Таны зурагтай хайрцаг бариад төв талбайгаар алхана. Бид тэтгэвэр авахаасаа өмнө үхнэ. Ийм даатгалаар та яах юм?

Б

Цоггэрэл БААТАР

2023.11.07
10:06:36
566 / 100,000
PN-202311-73748
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Одоогийн Замын хөдөлгөөний дүрэмд: 4 замын уулзвараар хүүхдүүд, хүмүүст- “Ногоон гэрэлээр гарна” гэж заачихаад, яг ногоон гэрлээр гарах гэтэл бас баруун, мөн зүүн талаас машины ногоон гэрэл давхар асаад машинууд орж ирээд гарцан дээр хүн машин 2 давхцаад дайруулж амь насаараа хохироод байгаа тул, Үүнийг өөрчилж эхлээд дан ганц хүнд зориулан ногоон гэрэлээ асаагаад, дараа нь баруун, зүүн гар тийш эргэх машины ногоон гэрлийг асаадаг болгон өөрчлүүлмээр байна. Би олон удаа замын цагдаад хэлсэн боловч өөрчлөлт хийгдэхгүй бна.

О

Гомпил ОЮУНСҮРЭН

2023.11.07
10:05:32
419 / 100,000
PN-202311-99760
BLOCK CHAIN TECHNOLOGY АШИГЛАН СОНГУУЛЬ ӨГДӨГ БОЛОХ.
2. Хяналт шалгалт явуулах

Сүүлийн жилүүдэд сонгууль дуусаад элдэв хардалт их болсон. Ашиглхад хялбар шийдэл. Үр дүнд итгэл найдвар өндөр.

Ч

Батаа ЧИНЗОРИГ

2023.11.07
09:56:11
145 / 70,000
PN-202311-51200
ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ТӨЛСӨН ХХОАТ, НДШ-ЭЭСЭЭ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Иргэд НДШ сар бүр олсон орлогоосоо ХХОАТ, НДШ төлдөг. Ипотекийн зээлтэй иргэдийн ХХОАТ, НДШ-д төлдөг мөнгөнөөс нь орон сууцны ипотекийн зээлийг төлөх боломжтой болгох.

Н

Болдбаатар НЯМ-ОЧИР

2023.11.07
09:54:55
1,658 / 100,000
PN-202310-39555
ГЭР ХОРООЛЛЫН АЙЛУУДЫН ДУЛААНЫ ХЭРЭГЦЭЭГ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН БҮТЭЭСЭН ЖИЖИГ ОВРЫН ЦАХИЛГААН ҮҮСГҮҮР, ЦАХИЛГААН БОЛОН ХАЙБРИД ХАЛААГУУР, УТААГ ДАХИН ШАТААХ ТЕХНОЛОГИТОЙ ЗУУХ ЗЭРГИЙГ АШИГЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХЫГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?
1. Ажлын хэсэг байгуулах

Засгийн газар 2017 оноос "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор анх 2010 онд ДЦС-2-ыг түшиглэн шахмал түлшний үйлдвэр байгуулахад зориулж нэр бүхий компанид 14.6 тэрбум өгсөн ба 2011-2015 онуудад Цэвэр агаар сангаар дамжуулан 92.2 тэрбум төгрөг зарцуулжээ. ЭТТ компани /эх сурвалж: Компанийн 2021 оны тайлан/-иас Таван толгой түлш компанид 2018 онд 18.6 тэрбум, 2019 онд 111.8 тэрбум төгрөг, 2020 онд 138,7 тэрбум төгрөг, 2021 онд 180.8, нийт 449.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үндэсний аудитын газрын дүгнэлт /эх сурвалж: audit.mn/?p=15040/-энд дурьдсанаар 2017-2020 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс 273.1 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 14.1 тэрбум төгрөг, гадаадын зээлээр 168.9 тэрбум төгрөг, нийтдээ 456.1 тэрбум зарцуулжээ. Зарцуулсан хөрөнгийн нийт дүн 1 их наяд 12.8 тэрбум төгрөгт хүрсэн ч гарсан үр дүн ямар байгааг бүгд мэдэж байгаа билээ.

Э

Дугаржав ЭНХСАЙХАН

2023.11.03
16:40:46
1,608 / 33,000
PN-202310-36693
ӨРГӨӨ 2 КИНО ТЕАТРААС ITPARK-АА АВАРЪЯ
1. Ажлын хэсэг байгуулах

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Монгол улсын мэдээллийн технологийг хөгжүүлэх, гарааны бизнес, энтрепренёршипийг дэмжих, мэдлэг ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит үйлдвэрийн газар юм. 2010 оноос хойш “Нью Тур Сафарис” ХХК нь /Өргөө-2/ кино театрын зориулалтаар МТҮП-ын байрны хойд хэсгийн 2…. мкв талбайг 1 мкв нь 5000-9000 төгрөгөөр түрээслэж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн нэр дээр төрий өмчийг дамжуулан түрээсэлж их хэмжээний ашиг олсоор байгаа юм. Гэрээнд заасан түрээслэх хугацаа нь дууссантай холбогдуулан бидний зүгээс Өргөө-2 кино театрыг гарган мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагаа явуулахаар ажиллаж байна.

Б

Ууганбаяр БИБИШ

2023.11.03
16:39:31
3,325 / 33,000
PN-202310-29450
ОЮУТНЫ ТӨЛБӨР БАГАСГАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Бүх хүүхэд энэ тэнцүү сурах эрх яг энэ оюутны төлбөр дээр зөрчигдөөд байналдаа төлбөр жил ирэх тусам зуун мянга хоёр зуун мянга гээд арайл их өсөж байна энэ зүйлээс болж жил ирэх тусам оюутнууд сургуулиасаа гарч ажилчин ангируу шилжиж байна. Арай хийж төлбөрөө төлөөд суухаар сургалт нь улам дорднуу гэнээс нэмэгдсэн зүйл байхгүй нөгөө л нэг хүйтэн анги усан дусалсан тааз харилцааны ямар ч мэдлэг байхгүй багш хичээгээд хичээгээд үнэхээр хэцүү байна.

О

Буянжаргал ОДОНШҮР

2023.11.03
16:38:30
257 / 100,000