
Иргэн бүрд 10 сая төгрөг олгоно. Иргэд өөрийн тусгай дансанд орсон 10 сая төгрөгөөр хуучин зээлээ төлөх болон хөрөнгө оруулалт хийх эрхтэй байна. Ингэснээр төрийн мөнгө иргэний мөнгө болж, монголчууд эдийн засгийн эрх чөлөөтэй болно.


Сүүлийн жилүүдэд цахилгаан скүүткер, суррон, цахилгаан дугуй зэрэг тээврийн хэрэгслийн хэрэглээ хүүхэд, залуучуудын дунд эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хотхон хороолол дотор, сургууль орчмын бүсэд ашиглахыг хориглох тухай, мөн эдгээр тээврийн хэрэгслийн хурдны хязгаар, жолоочийн аюулгүй байдал, зам ашиглалт, жолоочид тавих насны хязгаар, хамгаалах хэрэгслэл дуулга/малгай заавал өмсөх зэрэг шаардлагыг нарийн тусгах, мөн бусад явганаар замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн зохицуулалт бий болох хэрэгцээ шаардлага үүсээд байна.


ӨНӨӨ ҮЕД ЗАЛУУ ГЭР БОЛ ХИЙГЭЭД МОНГОЛЫН ЖИРИЙН АЙЛ ӨРХҮҮД УРЬДЧИЛГААГҮЙН УЛМААС БАЙРАНД ОРЖ ЧАДАХГҮЙ УЛААНБААТАР ХОТЫН ЯНДАНГИЙН ТОО ЦӨӨРӨХГҮЙ БАЙНА . ИЙМЭЭС УТААНААС АНГИЖРАХЫН ТУЛД БАЙРНЫ УРЬДЧИЛГААГ ТЭГЛЭСНЭЭР УЛСЫН МЯНГА МЯНГАН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЖ БАЙГАА ЗАЛУУЧУУД БАЙР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО .


PayPal, Stripe-aap Монгол руу мөнгө шилжүүлэх боломжгүйгээс болж монголчууд жил бүр олон зуун тэрбум төгрөгөө зуучлагч компаниудад алддаг. Цахим бизнесийг хөгжүүлэхийн тулд цахим-дэд бүтцийг нь эхлээд хөгжүүлэх хэрэгтэй! Үүний тулд юун түрүүн PayPal, Stripe-aap Монгол руу мөнгө шилжүүлэх боломжийг нээж өгөх шаардлагатай байна.


СЕХ-ноос гаргаж байгаа мэдээллээр бол томсгосон тойрогт хамгийн багадаа бол 1,5 тэрбум төгрөг бусад хүмүүсийн яриагаар бол 7 тэрбум төгрөг зарцуулахаар байна шүү дээ. Тэгэхээр ийм их мөнгө зарцуулчхаад Их хурлын гишүүн 4 жилийн хугацаанд сарын 3 сая төгрөг гэвэл жилдээ 36 сая 4 жилд 144 сая төгрөгийн цалин авах гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр эдийн засгийн ямар ч үр ашиггүй . Энэ нь зардлаа нөхөхийн тулд улс төрчид хулгай хийгээд байнаа . Иймээс энэ асуудалд ажлын хэсэг байгуулж шийдүүлэх нь зөв юм аа .


Дэлхийн аливаа их хотын даргыг тухайн хотын иргэд нь ардчилсан сонгуулийн зарчмаар сонгодог. Үүний үр дүнд хотынхоо иргэдийг, мөн асуудлуудыг зөв ойлгож шийдэх чадвартай хүмүүс сонгогдох боломж нээгддэг ажгуу.


"НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ" хуулийн зохицуулалтаар бүх нийтээр амрах 16 өдрийг нэгтгэн 1 жилд 3 удаа чанартай амарч, бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэх боломж байна. Ажил хөдөлмөр эрхлэгчид, төрийн алба, бизнесийн болон олон улсын байгуулллагууд зэрэг бүх оролцогч талуудад энэхүү шийдэл нь эерэгээр тусах магадлалтай бөгөөд дэлхийн зарим улс орнууд ийм жишгээр бүх нийтээрээ амардаг байна. Иймд энэ хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай байна.


Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т 1.Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. гэж тус тус заасныг баримтлан Босоо хөх Монгол” НҮТББ-ын зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна. Монгол Улс 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр соёрхон баталж 1990.09.02-ний өдрөөс дагаж мөрдсөн “Хүүхдийн эрхийн Олон улсын гэрээ конвенц түүний нэмэлт өөрчлөлтүүдэд цаг тухай бүр нь нэгдэн орж дагаж мөрдөж байгаа орон билээ. Гэтэл өнөөдөр Монгол Улсад хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртлээ ноцтой байдалд хүрээд байна


Ипотекийн зээл санхүүжилт зогссон хугацаанд банкны энгийн орон сууцны зээд авсан , ипотекийн зээлийн шалгуур хангаж байгаа иргэд уг энгийн орон сууцны зээлээ ипотекийн зээлрүү шилжүүлэх.


Нийслэл хотод тулгамдаж буй асуудал болох орон сууцнуудын нэг давхруудад үйл ажиллагаа явуулж байгаа зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй өргөтгөлүүдийг нурааж нийтийн эзэмшлийн гудамж талбайгаа мөн явган хүний замаа чөлөөлж авах шаардлагатай байна. Цөөн хүний эрх ашгийн төлөө маш олон иргэний эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдсөөр олон жил боллоо.


Замын түгжрэл жил ирэх тусам нэмэгдэж байгааг багасгахын тулд төрийн дийлэнх байгууллагууд тэр дундаа яам, агентлаг, их сургууль болон захиргааны байгуулагуудыг хотоос гаргах.


Банк болон банк бусууд иргэдийг эдийн засгийн мөлжлөгт оруулж байгааг хуулийн дагуу засах бүх төрлийн зээлийн хүүгийн дээд хэмжээг жилийн хүүг 1 оронтой тоонд оруулах
