НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ
Цахилгаан халаалтын систем сонгосон өрхийн тог цахилгааны төлбөрийг хөнгөлж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Тэгж янданг цөөлж, утааг багасгана шүү дээ. Шахмал түлшний хэмжээ урднаас багаар савлагдаж байна. Тодорхой тогтмол нүүрс хийдэг савандаа хийж хэмжээ багассан гэж мэдэгдсэн байгаа
ЗЭС ХООЛОЙН АЧ ХОЛБОГДОЛ 👉Зэс нь зэвэрдэггүй тул он удаан жилийн эдэлгээтэй 👉Зэс нь нянгийн эсрэг шинж чанартай тул хоолойгоор дамжин урсаж буй усыг халдваргүйжүүлдэг. 👉Зэс хоолойнд бичил биетүүд бактери үржиж амьдрах боломжгүй 👉Зэс хоолойгоор дамжин урсаж буй уснаас хүний биед хэрэгцээтэй эрдэс бодисыг нөхөж авна гэх мэт эрүүл мэнд талаас ашиг тустай зүйлүүд олон байдаг тул энэхүү өргөдөл дээр
Хүүхэд бага насандаа уураг, тос, нүүрсус, аминдэм, эрдэс бодисууд, биологийн идэвхит нэгдлүүдээр баялаг хүнсээр хооллож байж өсгөлүүн, дархлаа сайтай, чийрэг бие бялдартай болж өсдөг. Ингэж хооллоход нэг хүүхдэд ногдох хоолны мөнгийг нэмэх шаардлагатай байна. Үүнд: 1-рт: 2019 онд батлагдсан нэг хүүхдэд ноогдох хоолны мөнгө болох 2475₮ нь өнөөгийн байдлаар усан шөл, зутангаар хооллоход л хүрэлцэхээр бага байгаа тул өнөөгийн мөнгөний ханштай уялдуулан нэмэх, нэмэгдүүлэх боломжгүй бол эцэг эхийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж тодорхой хэмжээний нэмэгдлийг эцэг эхчүүдээс хураадаг болох. 2-рт: Сурагчдийн үдийн хоол хөтөлбөрийг зөвхөн бага анги гэж ялгалгүй бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй олгох. Дунд болон ахлах ангийнхан ид өсөлтийн насандаа байдаг, урт хугацаагаар хичээллэдэг, илүү их шим тэжээл шаардлагатай байдаг. Тиймээс ЕБС-ийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхгүйгээр Үдийн хоол хөтөлбөрт бүх хүүхдийг хамруулах.
Мөнгө, эд зүйлээр Төрийн эргэлт хийх явдлыг зогсоох
Олон хоногийн шатахууны дизель түлшний нөөцтэй гэж АМГТГ нь иргэдэд мэдээлдэг. Гэтэл дизель түлш өгч бгаа нэг ч колонк алга. Шатахуун нийлүүлэгч компаниуд бүгд гадуур 4000₮ ханш тогтоогоод шаглаад эхэлсэн бна.
Одоо өргөнөөр хэрэглэж байгаа евро-2 стандартын шатахууныг бүр мөсөн халж ДООД хязгаарыг евро-5 стандартад шилжүүлэх.
Сүүлийн хэдэн жил цэрэгт татагдсан залуус алба хааж байх үедээ учир битүүлгээр амь насаа алдах болсон нь санамсаргүй хэрэг биш бөгөөд эдгээр хэргүүдийг шударгаар шалгаж үнэн мөнийг тогтоохгүй байна гэж үзэж байгаа тул тус хэргүүдийн талаар нээлттэй сонсгол явуулж, буруутай этгээдүүд, гажигтай тогтолцоог илрүүлж цаашид ийм харамсалтай хэрэг гаргуулахгүй байх зорилготой.
ЗГ н 2023 оны 6 сарын 238 тогтоолын 3 заалт нь2017 оны251 дахь тогоолын 3 дахь залтыг өөрчлөн тогтоосугай гэсэн хирнээ огт өөрчлөлтгүй тогтоол гаргасан нь ахмөдуудыг төөрөгдүүлж , этгэврийг үнэн хэрэгтээ 10 жилийн өмнөх 1404000 р цавчин тайрсан хууль бусийдвэр болсон тул нэн даруй цуцалж итгэлцүүрээр дахин шинэчилж тооцон хохирлыг барагдуулахыг шаардаж байна.(ЗГ н 238 н 3 заалт)бас ижил мэрэгжилийн хүмүсин тэтгэврийг адилтгах хэрэгтэй байна.
Монгол улсад хэрэглэж байгаа эмүүд гаднын оронд хэрэглэж байгаа ижил төрлийн эмүүдээс орц найрлага дутуу,эмнэх анагаах чадвар нь муу байна
Орон нутагруу их дээд сургуулийг шилжүүлье.Шат дараалалтайгаар сургууль түүний дэд бүтцүүд ЕБС цэцэрлэг орон сууцуудыг эрчимтэй орон нутгуудруу шилжүүлье.Орон нутгийн төсвийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллая
Бидний хойч үе болсон хүүхдүүдийн маань хоолны төсөв маш бага байгааг нэмэх шаардлагатай байна. Өдрийн төсөв 2475 байгааг 3 дахин нэмэж 7500 болгох шаардлагатай байна.
Одоогийн Улаанбаатар хотын дэд бүтэц (зам, цахилгаан, дулааны шугам сүлжээ гэх мэт), хүрээлэн буй орчны бохирдол (агаар, ус, хөрс гэх мэт) дүүжин гүүр эсхүл давхар зам тавигдсанаар шийдэгдэхгүй. Мөн анх 500 мянган хүн амьдрахаар төлөвлөж байгуулсан газарт үүнээс хэт давсан хүн ам оршин сууж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн нийслэл Улаанбаатар хот байрлаж буй байрлал, газарзүйн хувьд олон хүн амьдрахад зохимжгүй газар юм. Цаашлаад улсын хүн амын тэн хагас нь хүрээлэн буй орчны бохирдолтой, ДЭМБ-аас гаргасан хүний эрүүл мэндэд хортой хүлцэх хэмжээнээс хэт давсан орчинд амьдарч байгаа нь үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул авчирна. Жишээлбэл, ургийн гажиг, хүн амын өвчлөл, бүх төрлийн хавдарын эрсдэл гэх мэт.