НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ
Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн эхний удаа 60 жилээр, мөн 40 жилээр сунгаж нийтдээ 100 жилээр ашиглах, эзэмших нь үндэсний аюулгүй байдалд харшилна.
2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн нийтийн тээврийн шинэ чиглэлүүд нь судалгаагүй, амьдралгүй шийдвэр байсан тул хуучин маршрутат буцаахыг шаардах тухай.
Монгол банкны зээлийн мэдээллийн санд иргэд ангилал буурч орсноор банк санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авч чадахгүй 6 жил болж байж мэдээлэл нь устаж байна. 6 жил гэдэг маш урт хугацаа. Зээлээ төлсөн дууссан иргэдийн ангилалыг хэвийн болгодог болмоор байна.
Иргэдэд эзэмшүүлсэн хувьцааны одоо мөрдөж байгаа нэгжийн үнийг өсгөх
Монгол улсын үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн арван дөрөвдүгээр зүйлтийн хоёрт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" хэмээн заасан байдаг билээ. Гэтэл Нийслэлийн засаг даргын 2023 оны 12 сарын 17-ны А/1429 тоот захирамж нь хувь хүнийг хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлан гадуурхаж байгаа тул тус захирамжийг хүчингүй болгох цаашлаад дахиж хувь хүнийг өөрсдийн эд хөрөнгөөс нь шалтгаалан ялгаварлан гадуурхалт гаргуулах буюу дахиж дугаарын хязгаарлалт хийхгүй байхыг хүсэж байна.
Элэгний уураг буЮу Albumin 100ml 20% үнийг бууруулах монголд энэ уураг нь элэгний хатууралтай хаВдартай церрозтой болон бөөрний дутагдалдтай хүмүүст хийдэг уураг монголд байдаг эмийн сангуудаас хамаарч үнэ өөр өөр байдаг250000-340000 1л дусал энэ дуслыг эмч нар өдөрт өВчний өВчнийххүндрэлээс шалтгаалж 7-11удаа хийлгэх шаардлагатай гэтэл ийм их мөнгө өнөө цагт цалин хөлс хэд билээ аВч чадахгүйн бурхан болж бна тийм учраас ЭМДГ болон ЭМДҮЗ энэ albumin үнэ бууруулах эсВэл тогтВортой барьж өгнө үү
УБ хотод ажиллаж амьдарч байгаа бүх хүн утаанд хэдэн арван жил хордоод, хамаг суурь өвчний эх үүсвэр болоод байна. Тиймээс яаралтай утааны эсрэг арга хэмжээ авахын сацуу энэ утаанд хордсоор байгаа бүх хүүхдүүдэд нөхөн төлбөр олгохын тулд энэхүү гомдлыг санаачилж байна.
Авилга, албан тушаалын болон бусад төрлийн гэмт хэргийн үр дүнд учирсан хохирлыг бүрэн төлүүлж чадахгүй байгаа тул гэмт этгээдийн буруутай үйлдлийг хөхүүлэн дэмжиж байгаа юм шиг харагдаж байна. ЖДҮ, хөгжлийн банк тэргүүтэй томоохон хэргүүдэд зөвхөн авсан зээлийг буцаан төлснөөр гэмт хэрэг үйлдсэн улс төрд нөлөө бүхий этгээдийг өөхшүүлж байна. Мөнгө гэдэг цаг хугацас өнгрөх тусам эдийн засгийн нөхцөл байдлаас улбаатай худалдан авах/хөрвөх чадвар нь өөрчлөгдөж байдаг хэрэглүүр тул өнгөрсөнд учруулсан хохирлыг бүрэн барагдуулахаас гадна өнөөгийн байдлаар учруулсан аодагдсан боломж буюу тухайн мөнгөн дүн эд хөрөнгийн өнөөгийн үнэ цэнд дүйцүүлж нөхөн төлүүлэх нэн шаардлагатай байна. Нийгмийн даатгалын санг банкийг санхүүжүүлэх, хүүлэх зорилгоор ашиглаад аллсан гэм этгээд хэдхэн сая төгрөгөөр торгуулиад, ард иргэдийн мөнгийг/санг хувийн зорилголр ашиглачхаад эрх чөлөөтэй явж байж таарахгүй.
Нийгмийн гамшгийн тоонд АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛД ХАМААРАХ ХЭРЭГ ИЙГЭМД ХАВТГАЙРСАН ТӨВШИНД БАЙГААГ ЗАРЛАЖ ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ЗӨВХӨН САНХҮҮГИЙН ХУВЬД АЛДСАН БОЛОМЖЫН ТООЦООЛОЛД ОРУУЛХААС ГАДНА ОРХИГДОЖ БАЙГАА БҮХ ХОХИРОЛД АВИЛГААР ҮЙЛДЭГДСЭН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТ ИРГЭДИЙН ТЭМЦЭЛД ХОНОГООР СУУЛТ ХИЙСЭН ИРГЭДИЙН САР ИХ ХОХИРОЛ ТЭДЭНД УЧИРЧ БАЙГАА ДАВШГҮЙ БАЙДЛБГ АРИЛГАХЫН ЭХНИЙ АЛХАМ БОЛ АВИЛГЫН ХЭРЭГ ХИЙСЭН БҮХ АЛБАН ТУШААЛТАН НАР БУЮУ ХҮНЭЭС ҮҮДЭЛТЭЙ НИЙГМИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛТ ЭМЗЭГ БҮЛЭГ БОЛЖ ХОХИРСНЫГ ХОХИРОЛД ТООЦОЖ АЛЬВАА НАМ БУС БАЙДЛААР ШИЙДЭХ ХУУЛИЙН ЗААЛТ НЭМЭХ НЬ ЦААШИД ЭНЭ ТӨРЛИЙН ХЭРГИЙГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭХЭД ХҮНЭЛЭГ ХУУЛЬ ЁСНЫ ҮР ДАГАВАР АЧ ХОЛБОГДЛЫГ БИЙ БОЛГОНО.
Өөрийн гэсэн орох оронтой болох гэсэн иргэдийн итгэлээр тоглож, хямд үнэтэй захиалга авдаг ч гэрээний дагуу байраа барьдаггүй, нэмж мөнгө нэхдэг, эсвэл бүр ор сураггүй алга болдог луйврууд хэдэн зуу, мянгаараа байна. Гэвч үүнийг хариуцдаг, хянадаг, шалгадаг газар даанч байхгүй. Хэчнээн гэр бүл энэ луйврын золиос болж, хаана хэрхэн бор хоног төөрүүлж буйг бодохоос элэг эмтэрмээр. Тиймээс та, таны ах дүү хамаатан садан, танил найз нөхөд энэ луйврын хохирогч болоод явж буй бол энэ асуудлыг улс төрчдын анхаарлын төвд аваачихын төлөө санаа заавал өгөөрэй
Ипотекийн зээл авсан иргэд худалдаж авсан орон сууцныхаа нөхцлийг сайжруулах /байршил өөрчлөх, талбайн хэмжээг нэмэгдүүлэх г.м/ зорилгоор банкнаас авсан зээлийг бүрэн төлж барагдуулахгүйгээр зөвхөн барьцаанд байгаа өөрийн амьдарч байгаа орон сууцыг барьцаанаас чөлөөлж өөр болон шинээр худалдан авч байгаа орон сууцаар банкны барьцаа хөрөнгийг хангах боломжийг нээх хууль, эрх зүйн орчин шаардлагатай байна. Ингэснээр банканд ямар нэгэн дарамт үүсэхгүй харин ч барьцаа хөрөнгийн чанар сайжирна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум нь Монгол улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй 5 газрын нэг болох Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт газарт оршдог юм. Хархорин хотын одоогийн ашиглаж байгаа хогийн цэг нь Тусгай хамгаалалттай газар нутагт багтах бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хогийн цэгийг сонгох шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй байна. Сумын төвийн статустай боловч бусад сумын төвүүдтэй харьцуулахад 2 -оос 10 дахин их хүн амтай, зарим аймгийн төвийн хэмжээнд байна. Аялал жуулчлал ихээхэн хөгжсөн, баруун бүсийн төв зам дайран өнгөрдөг учир гадаад, дотоодын аялагчидын гол дамжин өнгөрөх бүс нутаг юм. Мөн Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Тиймээс одоогийн сумын хогны менежментийг сайжруулж, үүсэн гарч буй хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх зорилготойгоор ард иргэдийн гарын үсэг цуглуулж байна.