НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ
УИХ гишүүдийн ажлын гүйцэтгэлийг УИХ хуулийн 7 дугаар хэсэгт заасан үүргийн дагуу олон нийтэд ил тод болгох нь сонгогчид болон судалгааны байгууллагуудын хувьд чухал ач холбогдолтой байна.
Жолоочийг даатгадаггүй тээврийн хэрэгслийг даатгадаг жолоочийн хариуцлагын даатгалыг цуцлуулая
Төрийн худалдан авах ажиллагааны ихэнх нь цахим хэлбэрт шилжсэн хэдий ч сканердсан файл илгээж, нөгөө талд захиалагчийн шийдвэрээр байгуулагдсан үнэлгээний хороо гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хийж, хэрхэн үнэлсэн, мэргэжлийн байсан эсэх мэдээлэл хаалттай үлддэг. Энэ нь сонгон шалгаруулалт шударга явагдах, захиалагчаас хараат бус байх нөхцлийг бүрэн гүйцэт хангаж чадахгүй байна.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэтэл ҮХЦ бидний хамаарах асуудал биш бөгөөд УИХ-ын бүрэн эрхэд хамаарна гэсэн хариуг өгсөн болно. Иймд Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиуд, ардчиллын суурь зарчмууд болох иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сонгох, шударгаар өрсөлдөх зэрэг эрхийг зөрчсөн гэж үзэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг иргэд шаардаж байна.
Аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх тухай.
1.1.Энэ хуулийн зорилт нь сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд сахилгын, улс төрийн болон ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлоход оршино.
Үндсэн хууль болон, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн ( 3.1, 19.1, 25.16, 26.2) төр ард түмэн үндэсний их зөвшилцөлийн хүрээнд "БҮХ АРД ТҮМНИЙ ИХ ХУРАЛ,,-аар монгол түмний идвэхи оролцоог ханган улс төрийн бодлого тогтолцооны шинэтгэлийг хэрэгжүүлэн, төр түмнийхээ эзэн эрх, эв санааг хангаж, төрт ёс, түүхэн уламжлалдаа тулгуурласан, ёс зүйт төрийг цогцлоосон байгуулж, монгол төрийн бодлого тогтолцоог төгөлдөржүүлж, иргэн төрийн харилцааг өндөр түвшинд гаргаж, монгол хүний эрх, эрх чөлөөг ханган, нийгэмд шудрага ёс тогтоох, байглийн баялаг нөөцөө өөрийн зорилгод чөлөөтэй захиран зарцуулах, улс төр нийгэм эдийн засгийн шинэчлэлтийг нэн яаралтай хийх зорилго дор нэгдэх
Дүнжингарав Худалдааны Төвийн урд замын уулзвар дээр гарсан галын улмаас Орон сууц Хотхон Хороолол дундах ШТС буулгах нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрөх
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.23. Малчин, туслах малчин энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлнө. Улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа 5 жилээс ихгүй байна.
Үндэсний болон олон улсын стандартууд нийтэд ил тод, нээлттэй биш, стандартыг худалдан авч ашиглах лзохицуулалттай байгаа нь олон нийтийн хяналтыг бий болгох боломжгүй байдлыг үүсгэж байна.
Монголд одоогийн байдлаар гадаадаас онлайн төлбөр тооцоо авахад маш хүндрэлтэй байдаг. Ихэнх дээ банкны Swift ашигладаг ч энэ нь маш удаан ажлын өдөр 2-5 хоног болдог бөгөөд алдаа гарах тохиолдол их. Тиймээс энэ асуудлыг хөнгөвчилж дэлхийд хамгийн их ашиглагддаг PayPal болон Stripe зэрэг гадаадын томоохон төлбөрийн хэрэгсэл Монголд албан ёсоор оруулж ирснээр бид энэхүү асуудлыг шийдэж чадах юм. Монголд PayPal, Stripe орж ирэх нь долларын гүйлгээг сайжруулах, хүмүүст гэрээсээ ажиллах боломж нээгдэх зэрэг маш том өгөөжтэй. Бид дэлхийд гарцтай болохын тулд энэхүү алхмыг заавал хийх хэрэгтэй.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАА!!! Энэ бол таны миний мэддэг альбумин буюу уураг монгол улсад 198000-250000 төгрөгний хооронд худалдаалагддаг уургийн дутагдалтай, бөөрний өвчтөй, хорт хавдрын үеийн уургийн дутагдалд орсон хүмүүс буюу маш хүнд өвчтөй хүмүүсд өдөрт 2-3 удаа хийгддэг хэр удаан хугацаагаар хийх нь тодорхойгүй (хэдэн сараар ч хийх шаардлага гардаг) ард иргэд ядуу байгаагийн улмаас энэ 100хан мл-тэй дуслыг хийлгэж чадахгүй үхэж хүнд өвчиндөө дийлдэн зовж шаналж өдөр хоногийг өнгөрөөж байна. Уураг гээч энэ үнэтэй тариаг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөнд оруулж өгөөч хүнд өвчиндөө шаналан байгаа хөгшин залуу нялхас гээд уураг хийлгэх шаардлагатай байгаа бүх иргэдийг санхүүгийн дарамтнаас гархад нь туслаач ГУЙЯ!!!