НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202405-94319
БАНКНЫ ЭНГИЙН ЗЭЭЛИЙГ ИПОТЕКРҮҮ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Ипотекийн зээл санхүүжилт зогссон хугацаанд банкны энгийн орон сууцны зээд авсан , ипотекийн зээлийн шалгуур хангаж байгаа иргэд уг энгийн орон сууцны зээлээ ипотекийн зээлрүү шилжүүлэх.

Л

Ёндон ЛХАГВАЖАРГАЛ

2024.05.18
09:40:51
38 / 100,000
PN-202404-23456
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

ХУД-15 хорооны нутагт орших Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн одоо байгаа байршлийг өөрчлөж, тус газарт ногоон цэцэрлэгт хүрээлэнг байгуулах.

Б

Бямбаа БОЛДАА

2024.04.26
09:40:04
36 / 33,000
PN-202312-51378
И-СПОРТ ДЭЭР АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН ТАМИРЧДЫГ ШАГНАХ, УРАМШУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Орчин цагийн оюуны спорт болох И-Спортын тив болон дэлхийн тэмцээнд амжилт гаргасан баг тамирчдыг урамшуулж, шагнал үзүүлэх тухай. Энэхүү спортоор хичээллэдэг, сонирхдог, үздэг залуус та бүхэн идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.

Д

Сарантуяа ДАМДИНСҮРЭН

2023.12.14
18:52:46
30 / 100,000
PN-202409-45311
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
1. Ажлын хэсэг байгуулах

2023 оны 12-р сарын 08-ны өдөр батлагдсан гэрийн тэжээвэр амьтны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах орон сууцанд нохой тэжээхдээ сэрвээний өндөр заадаг олон улсын хуулийн жишгийн дагуу өндөр зааж өгөх орон сууцанд ажлын зориулалттай том нохойг ихээр тэжээж байна. хошуувч хүзүүвч зүүхгүй байна. том чадалтай нохойг нохойгоо ч татаж дийлэхгүй жаахан хүүхдүүд хөтөлж явах нь их байна. нохойн сэрвээний өндөр зааж том нохойг хашаанд тэжээдэг болгох хэрэгтэй байна. хошуувч хүзүүвчтэй байлгахыг шаардах, шаардлага биелүүлэхгүй байгаа тохиолдолд холбогдох арга хэмжээг хэрхэн авахыг тодорхой тусгах хэрэгтэй байна. сөх, цагдаа нь хамаагүй гээд хаядаг. зөрчлийн хуулинд ч байхгүй дунд нь хаягдаад байна.

Б

Баттөмөр БАЯРСАЙХАН

2024.09.25
17:37:02
27 / 33,000
PN-202406-87031
ДУНД ГОЛЫН БУРГАСЫГ ТАЙРАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
2. Хяналт шалгалт явуулах

Дунд голын бургас нь газрын гүн болон үерийн усыг тогтоож шингээн авч байдаг. Мөн зун болон өвөлдөө хотын агаарын бохирдлыг цэвэршүүлж хүчиртөрөгч боловсруулдаг цөөхөн ногоон бүсийн нэг билээ. Бид 2030 он хүртэл тэрбум мод хөтөлбөр гаргасан мөртлөө нийслэл хотод байгаа цөөхөн ногоон бүсийг устгаж байгаа нь Ерөнхийлөгчийн гаргасан хөтөлбөрийг онц ноцтойгоор зөрчиж, уялдаа холбоогүй ажиллаж байгааг эсэргүүцэж байна.

Н

Эрдэнэцогоо НАРМАНДАХ

2024.08.08
08:45:20
26 / 70,000
PN-202402-38653
САНХҮҮГИЙН ТӨЛБӨР ТООЦООНД БУТАРХАЙ ТООГ ТОЙМЛОХ АРГЫГ СТАНДАРТЧИЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Мөнгө санхүүтэй холбоотой тооцоонд тоймлох үйлдэл зайлшгүй гарч ирдэг. Гэхдээ ямар аргаар тоймлох вэ гэдэг нь зөвхөн Монголд тодорхойгүй явсаар байна. Товч судлаж үзэхэд ихэнх програмист HALF_UP аргыг ашиглаж байгаа гэсэн. Гэтэл нягтлангууд гараар бодохдоо FLOOR аргыг ашигладаг. Харин google-дээд үзвэл олон улсад HALF_EVEN аргыг ашигладаг яагаад гэдгийг нь ч тайлбарлаад бичсэнийг олж болно. Иймд Монголд мөнгө санхүүгийн тооцоонд бутархай дүнг хэрхэн тоймлох арга, хэдэн орны нарийвилалтай тоймлох зэрэг амин чухал мэдээллийг стандартчилж улс даяар мөрдүүлэх саналтай байна.

Х

Магсар ХҮРЭЛХУЯГ

2024.02.08
09:29:16
25 / 33,000
PN-202310-99096
ӨВЛИЙН ДУГУЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Авто машины зуны дугуйг оны 10-р саын 1:нээс 5-р сарын 1 ний хооронд заавал өвлийн дугуйгаар зорьчих хуулийн заалт оруулах хэрэгтэй. Жич: 10-р сарын 1нээс өмнө цаг агаарын байдалаас хамааран зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж болдог. Мөн 5-р сарын 1-нээс цаг агаарын байдалаас хамааран өвлийн дугуйтай зорчиж болдог болгохоос гадна дагаж мөрддөг бологомоор байна. Жолооч хүн хувь хүний хариуцлага гэдэг зүйлийг бас мэдрүүлэх хэрэгтэй.

Б

Есүүхэй БАЛДАНДАРЖАА

2023.11.03
16:37:45
25 / 100,000
PN-202408-43825
ТЭЗҮ ГАРГАХ АСУУДЛЫГ ТӨРӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХГҮЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

ТЭЗҮ боловсруулах нэрээр төрөөс асар их мөнгө зарцуулж байгааг зогсоох

Б

Сосор БЯМБА-ЭРДЭНЭ

2024.09.23
09:52:30
24 / 100,000
PN-202311-33015
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БОЛИУЛЖ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР БАРИХ, БАГШ НАРЫН ЦАЛИН НЭМЭХЭД ЗАРЦУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Жил бүр 8 их наяд төгрөг (2000 сургууль барих мөнгө) хүүхдийн 100 мянган төгрөгт зарцуулж байхаар жил бүр сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж багш нарын орон тоо, цалин нэмэгдүүлэх боломжтой

Б

Бат-Эрдэнэ БААСАНДОРЖ

2023.11.07
10:07:08
22 / 100,000
PN-202310-14357
МУЗЗНДНТУТХУУЛЬД ЗААЛТ НЭМЭХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга хурлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлаа орхин гарсан тохиолдолд зохицуулах заалт байхгүй байна.

Б

Даваасүрэн БАТТУЛГА

2023.10.31
15:32:43
22 / 33,000
PN-202408-39996
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН СИСТЕМИЙН ДОГОЛДОЛД ИРГЭД ХОХИРОХ ЁСГҮЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Улсдаа НДШ болон татвар төлөгчид хохиролтой бодлогын улмаас гомдолтой байна. Хуулийг эргэн нягталж, өөрчлүүлэх хүсэлтэй байна

А

Сүх АДЪЯА

2024.08.23
16:29:28
20 / 100,000
PN-202402-85508
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ӨГӨХИЙГ ХҮСЭЖ БАЙНА.
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Үүнд амлалт өгсөн УИХ-ын гишүүд Болон нам, хувиараа нэр дэвшигч, иргэд төрд сонгогдсоны хойш. Амласан амлалтынхаа 50%-ийг биелүүлээгүй тохиолдолд дахин нэр дэвшихийг хориглох заалт оруулж өгөхийг хүсэж байна.

Л

Дагвадорж ЛХАГВАЦЭНД

2024.03.18
08:56:32
20 / 100,000