НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ
СЕХ-ноос гаргаж байгаа мэдээллээр бол томсгосон тойрогт хамгийн багадаа бол 1,5 тэрбум төгрөг бусад хүмүүсийн яриагаар бол 7 тэрбум төгрөг зарцуулахаар байна шүү дээ. Тэгэхээр ийм их мөнгө зарцуулчхаад Их хурлын гишүүн 4 жилийн хугацаанд сарын 3 сая төгрөг гэвэл жилдээ 36 сая 4 жилд 144 сая төгрөгийн цалин авах гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр эдийн засгийн ямар ч үр ашиггүй . Энэ нь зардлаа нөхөхийн тулд улс төрчид хулгай хийгээд байнаа . Иймээс энэ асуудалд ажлын хэсэг байгуулж шийдүүлэх нь зөв юм аа .
Ипотекийн зээл санхүүжилт зогссон хугацаанд банкны энгийн орон сууцны зээд авсан , ипотекийн зээлийн шалгуур хангаж байгаа иргэд уг энгийн орон сууцны зээлээ ипотекийн зээлрүү шилжүүлэх.
ХУД-15 хорооны нутагт орших Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн одоо байгаа байршлийг өөрчлөж, тус газарт ногоон цэцэрлэгт хүрээлэнг байгуулах.
Хэт алдагдалтай ажилладаг төрийн өмчийн компаниудын алдагдлыг татвар төлөгчид нөхөж байгааг зогсоож бүх ТҮК-г төрийн өмчлөлөөс салгах. Үр дүнд нь төгрөгийн ханш чангарч эдйин засаг эрүүл болно.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 12.1.3 дах заалтыг -Иргэдийн мэдэх эрхэд халдаж буй -Төрөөс хэвлэлийн эрх чөлөөнд цензур тогтоох, аливаа хязгаарлалт тогтоохыг хориглоно зэргийг зөрчиж буй
Санхүүгийн болон татварын жилийг 4-р сарын 1-нд эхлүүлж дараа оны нь 3-р сарын 31-нд дуусгадаг байх. Хагас жил нь 10-р сарын 1-нд эхлэхээр. Үүнийгээ дагаад жилийн эцсийн тайлан авах хугацааг ч 4-р сарын 1-нд эхэлж 5-р сарын 10-нд дуусгах, хагас жилийн тайланг 10-р сарын 1-нээс эхлүүлэх 11-р сарын 1-нд дуусгах ёстой болгох хэрэгтэй гэсэн үг.
2024 болон цаашид монгол оронд явагдах улс төрийн сонгуулийг бүх хэсэг хороодод саналыг тоолохдоо хар машинаар бус зөвхөн гараар тоолох санал гаргаж байна. Хар машины тоолсон саналд гадны нөлөөлөл 100% нөлөөлж өөрчилж төрийн эрхийг хууль бусаар авах гэх оролдлого гарч болзошгүй тул.
Баян-Өлгий аймгийг 2024 оны УИХын сонгуульд тусад нь тойрог болгож 3н мандаттай үлдээсэнтэй уялдуулан тус аймгийн уугуул цөөнх Урианхай, Дөрвөд, Тува Иргэдийн зүгээс нэг мандатыг квотоор буюу санал асуулгаар УИХ д биднийг төлөөлөх нэг гишүүн байх ёстой гэж үзэн хүсэлт өргөдөл гаргаж байна.
Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Үүнд амлалт өгсөн УИХ-ын гишүүд Болон нам, хувиараа нэр дэвшигч, иргэд төрд сонгогдсоны хойш. Амласан амлалтынхаа 50%-ийг биелүүлээгүй тохиолдолд дахин нэр дэвшихийг хориглох заалт оруулж өгөхийг хүсэж байна.
Хөшөөтийн уул уурхайн нөөцөөрөө Стратегийн ордонд орох боломжтой тул хуулийн хүрээнд заасны дагуу 34%-ийг нь Монголын ард иргэд ашгаа авдаг хэлбэрээр эзэмших. Боломж 100% байгаа тул хуулийг санаачлах хэрэгтэй
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ХҮН БҮР АМЬД ЯВАХ, ХАЛДАШГҮЙ ДАРХАН БАЙХ, СОНГОХ ЭРХТЭЙ БАЙХ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЗЭРЭГ ЭРХҮҮДИЙГ БАТАЛГААТАЙ ЭДЭЛНЭ ГЭЖ ЗААСАН. ГЭТЭЛ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИНД ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААТАЙ ЭДЛЭХ ЁСТОЙ НЭР БҮХИЙ ЭРХҮҮДИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИХ, ЭМ, ТАРИАГ АЛБАДАН ХИЙХ ДАРАМТЛАХ УТГА БҮХИЙ ЗААЛТУУД УДАА ДАРАА УИХ-Р БАТЛАГДСААР БАЙНА.
Нэгэнт ипотекийн зээл олгогдсон байхад зээл нь МИК-рүү шилжсэнгүй хэмээн зээлийн хүүг банкны хүү рүү шилжүүлж байгаа нь иргэдэд хохиролтой байгаа тул