НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202402-38653
САНХҮҮГИЙН ТӨЛБӨР ТООЦООНД БУТАРХАЙ ТООГ ТОЙМЛОХ АРГЫГ СТАНДАРТЧИЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Мөнгө санхүүтэй холбоотой тооцоонд тоймлох үйлдэл зайлшгүй гарч ирдэг. Гэхдээ ямар аргаар тоймлох вэ гэдэг нь зөвхөн Монголд тодорхойгүй явсаар байна. Товч судлаж үзэхэд ихэнх програмист HALF_UP аргыг ашиглаж байгаа гэсэн. Гэтэл нягтлангууд гараар бодохдоо FLOOR аргыг ашигладаг. Харин google-дээд үзвэл олон улсад HALF_EVEN аргыг ашигладаг яагаад гэдгийг нь ч тайлбарлаад бичсэнийг олж болно. Иймд Монголд мөнгө санхүүгийн тооцоонд бутархай дүнг хэрхэн тоймлох арга, хэдэн орны нарийвилалтай тоймлох зэрэг амин чухал мэдээллийг стандартчилж улс даяар мөрдүүлэх саналтай байна.

Х

Магсар ХҮРЭЛХУЯГ

2024.02.08
09:29:16
251 / 33,000