НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202404-21712
БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ ЖИЛИЙН 1 ОРОНТОЙ ТООНД ОРУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Банк болон банк бусууд иргэдийг эдийн засгийн мөлжлөгт оруулж байгааг хуулийн дагуу засах бүх төрлийн зээлийн хүүгийн дээд хэмжээг жилийн хүүг 1 оронтой тоонд оруулах

Ц

Балжинням ЦЭГМЭД

2024.05.02
08:52:04
562 / 100,000
PN-202404-33292
ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН 1072 ХУВЬЦААТАЙ НАС БАРСАН ИРГЭДИЙН ХУВЬЦААГ ҮР ХҮҮХДҮҮДЭД НЬ ӨВЛҮҮЛЭХ ТҮҮНД НОГДОХ НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ, АХМАД НАСТАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ОЮУТАНУУДЫН 1072 БУЦААН ОЛГОХ НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Эрдэнэс таван толгойн нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэн ногдол ашгийг тараах, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутануудаас хураасан 1072 хувьцааг буцаан олгож түүнд ногдох ашгийг тараах

Ц

Балжинням Цэгмэд

2024.05.02
08:43:56
397 / 100,000
PN-202404-42660
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

УИХ, ЗГ-т ажиллаж байгаа олонхи гишүүдийн хөрөнгө орлого сонгогдмогц эрс нэмэгдсэн, хамаарал бүхий этгээдээрээ дамжуулсан гэмт хэргийн шинжтэй асуудалд нэр холбогдсон тухай мэдээ баримт цахим орчинд хангалттай цацагддаг боловч нийтийн эрх ашигт харшилсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг хэрэг зөрчлүүддээ тэд ямарч хариуцлага хүлээхгүй байгааг иргэд олон нийт харсаар, бухимдсаар байгаа билээ. Ийм учраас Монгол улсын УИХ-ын тухай хуулийн “УИХ гишүүнийг түдгэлзүүлэх, эргүүлэн татах тухай” 9, 10, 13 дугаар зүйл заалтад сонгогдсон тойргийн сонгосон иргэдийн тодорхой тооны саналаар эргүүлэн татах нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй юм. Энэ талаар иргэд саналаа өргөнөөр өгч, хуульч, эрхзүйчид онцгойлон анхаарч зохих хувь нэмэрээ оруулахыг уриалж байна.

Г

Т Гүррагчаа

2024.04.26
09:37:16
205 / 100,000
PN-202404-90946
БАНКНЫ ГҮЙЛГЭЭНИЙ ШИМТГЭЛИЙГ ХАСЧ, УЛМААР САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ ХАНДАХ, ЭДИЙН ЗАСГИЙН ИЛҮҮ ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ДЭМЖИХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Дотоодын банкны гүйлгээг Монголд үнэгүй хуульчлах нь хэд хэдэн нэмэлт талтай. Энэ нь нэгдүгээрт, нийгэм, эдийн засгийн янз бүрийн түвшний хүмүүст гүйлгээний шимтгэлгүйгээр банкны чухал тусламжийг олж авах боломжтой саад бэрхшээлийг арилгах замаар санхүүгийн хүртээмжийг дэмжинэ. Энэ нь олон хүнийг албан ёсны санхүүгийн системд оруулж, эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг дэмжинэ. Хоёрдугаарт, ашиглахгүй байхын тулд шимтгэлийг нь хассанаар улс доторх санхүүгийн үйл ажиллагааг удирдах, бизнес эрхлэгчдэд өдөр тутмын үйл ажиллагаа явуулах, гүйлгээг хялбар болгох боломжтой.

Ш

Нэргүй ШИЖИР

2024.04.26
09:30:53
229 / 100,000
PN-202404-95738
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙГ ИРГЭД ӨӨРСДИЙН САНААЧИЛГААР СОНГОДОГ БОЛОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Улс төрийн намуудын ашиг сонирхол нийцүүлэн Улаанбаатар хотын захирагчийг сонгон томилдог асуудлаас болж Нийслэлийн иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөх боллоо иймд Улаанбаатар хотын иргэдийн санал хүсэлтийн дагуу Улаанбаатар хотын захирагчийг сонгон шалгаруулж томилдог болох нь зөв гарц юм

Н

Намсрайдорж НАМНАНСҮРЭН

2024.04.26
09:28:41
3,429 / 100,000
PN-202404-96335
НӨАТ-ЫН НӨАТ ТӨЛӨГЧӨӨР БҮРТГҮҮЛЭХ 50 САЯ ТӨГРӨГИЙН БОСГО ҮНИЙН ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

"нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг;

Д

Ядамсүрэн Дашлхагва

2024.04.12
19:51:04
1,923 / 100,000
PN-202404-31265
МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХҮСЭЛТ.
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол банкинд зээлийн ангилал буурсан иргэд 6 жилээр санхүүгийн хувьд яллуулж буй нь хэт урт хугацаагаар хүний эрхэнд халдсан ноцтой үйлдэл юм. Үүний уршигаар аж амьдрал улам доройтож дахин сэхэл авхад хүнд байна.

З

Зоригт ЗАНДАН

2024.04.05
08:48:55
187 / 100,000
PN-202404-31215
ТЭТГЭВРИЙН РЕФОРМ ХИЙЖ, ХУВААРИЛАЛТЫН ТОГТОЛЦООНООС ХУРИМТЛАЛЫН ТОГТОЛЦООНД ШИЛЖИХИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Одоогийн тэтгэврийн систем нь ажилтан, ажил олгогчоос тус бүр 8.5 хувийн буюу нийт 17 хувийн шимтгэлийг тэтгэврийн даатгал нэрээр төвлөрүүлж, хөрөнгө оруулалт хийх замаар өсөн нэмэгдүүлэхгүйгээр тухайн жилдээ тэтгэврийн зардал болгон гаргадаг. Тэтгэврийн реформ хийх нь Монгол улсын иргэн бүрийг тэтгэврийн хуримтлалтай болгох ач холбогдолтой.

А

Лувсанжамц АНУЖИН

2024.04.05
08:47:43
1,217 / 100,000
PN-202403-35177
НАС БАРСАН ИРГЭДИЙН ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦААГ ГЭР БҮЛД НЬ ӨВЛҮҮЛДЭГ БОЛОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Нас барсан иргэдийн Эрдэнэс тавантолгойн хувьцааг гэр бүлийн ойрын хамаарал бүхий хүнд өвлүүлдэг болмоор байна. Үүнийг иргэдээс санал авч хуулийн төсөл батлуулах саналтай байна.

Б

Барбаатар БАТ-АМГАЛАН

2024.03.29
08:41:03
259 / 100,000
PN-202403-71075
ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ НЭР БОЛОН ЭШ ХӨРГИЙГ АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ СУРТАЛЧИЛГАА, ШОШГОНД АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Өнөөдөр Чингис хааны нэр, эш хөрөгтэй архи үйлдвэрлэгдэж, хог болгон хаягдан, түүх соёл, их хаанаа үл хүндэтгэж байгаагийн тод жишээ нь архи согтууруулах ундааны сурталчилгаа, шошгын асуудалд хууль болон стандарт ямар сул байгааг тод харуулж байна.

А

Ариунбэлэг АНХБАЯР

2024.03.21
16:39:38
392 / 100,000
PN-202403-41350
МОНГОЛ БАНКНЫ ХАР ЖАГСААЛТЫГ АРИЛГАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Монгол банкны мэдээллийн сан, зээлийн мэдээллийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах

Б

Төмөрбаатар БААТАРМАА

2024.03.21
16:38:16
327 / 33,000
PN-202403-58776
2024 ОНЫ УИХ -ИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫГ ГАРААР ТООЛОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Сүүлийн сонгуулийн жилүүдэд санал тоолох ХАР МАШИН-д ихэнх иргэд итгэхгүй болсон тул 2024 оны УИХ -ийн ээлжит сонгуулиар санал тоолох цахим ХАР МАШИН-ийг халж ГАРААР ТООЛОХ шаардлагатай байна.

Э

Дорж ЭНХМАНДАЛ

2024.03.21
16:36:46
217 / 100,000