НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202310-26762
0% ХХОАТ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

₮1 сая хүртэлх орлогод ХХОАТ 0% ногдуулбал иргэдийн амьжиргааг сайжруулах, дундаж давхрагыг тэлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

Х

Минжбадам ХАЛИУН

2023.10.19
19:19:13
1,660 / 100,000
PN-202310-37917
ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

5н шар товчооны зам сонсголонгын замын хөдөлгөөны ачааллыг багасгах

Б

Ганбүргэд БАТ-ЕРӨӨЛТ

2023.10.19
19:07:33
662 / 100,000
PN-202310-75518
БЗД 10 ДУГААР ХОРОО ЦАГДАА АМГАЛАН ХОТХОНЫ 1-5 ДУГААР БЛОК БАЙРНЫ ГАРЦ ХААСАН ШИЙДВЭРИЙГ ЦУЦЛУУЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1р хэсэгт орших 8 блок 780 айлын орон сууцны дундуур гардаг төмөр замын шугамтай тус хотхоны оршин суугчдын орж гарах авто зам огтлолцдог. Уг гармаар хоногт галт тэрэг 6 удаа, тээврийн хэрэгсэл давтамжтай тоогоор 400 хүртэл байдаг боловч гарцыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 2023 оны 02/892 дугаартай албан бичгээр 10 сарын 01-ний өдрөөс хаасныг эргүүлэн нээлгэх хүсэлтэй байна.

О

Нямхүү ОДГЭРЭЛ

2023.10.19
19:05:33
345 / 33,000
PN-202310-32962
ТА “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-НЫ 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГАА ТОГТМОЛ, БОДИТОЙ ХҮРТДЭГ БОЛОХ САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны 4-р сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон.

Г

Сайнхүү ГАНБААТАР

2023.10.19
18:50:30
9,918 / 100,000
PN-202310-22516
МОНГОЛ УЛСЫН НИЙТ ИРГЭДЭД ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХК-ИЙ ХУВЬЦААГ 51-ЭЭС ДЭЭШ ХУВИЙГ ӨМЧЛҮҮЛЖ, ХУВЬ ЭЗЭМШҮҮЛЭХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Одоогийн байдлаар монгол улсын иргэн тус бүрд Эрдэнэс Таван толгой ХК-ий 1072 ш хувьцааг эзэмшүүлсэн. Энэ нь тухайн компаний нийт хувьцааны хэдэн хувь болох талаар эрх зүйн зохицуулалт, тооцоолол байхгүй байна. Мөн төрийн өмч гэх нэрийн дор Монголын нийт ард түмний баялаг болох ашигт малтмал эзэнгүйдэж, үнэгүйдэж, үргүйдэж үүнээс үүдэн хулгай нүүрлэлээ. Иймд ард түмэнд өмчийг нь хувьцаа хэлбэрээр олгож, өмчөө эзэнтэй болгох цаг ирлээ. Мөн монгол улсын ард иргэд өмчтэй, баялагтай, баялагаа тэгш хүртээмжтэй ашиглах боломжийг хангах нь төрийн үүрэг мөн.

Б

Сэнгэдорж БАТБОЛД

2023.10.18
20:16:25
10,263 / 100,000
PN-202310-58792
БАГШИЙН ЦАЛИНГ 1000 АМЕРИК ДОЛЛАР, БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫН ЦАЛИНГ 800 АМЕРИК ДОЛЛАРТАЙ ТЭНЦЭХҮЙЦ БОЛГОЁ!!!
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Ардчилсан хувьсгалаас хойших шинэ тогтолцооны 33 жилд боловсролын чанар алхам алхмаар ухарсаар байна. Үүний гол шалтгаан нь төр засгийн зүгээс боловсролын салбар руу чиглэсэн тогтвортой, шийдвэртэй арга хэмжээг авахгүй орхигдуулж ирсний үр дагавар. Монголын төр сүүлийн 30 гаруй жилд эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлдэг багш нар, эрдмийн гэрэлт өргөө болсон сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг дорвитой нэмэгдүүлэлгүй аргацаасан арга хэмжээ авч ирснээр олон мянган чадварлаг багш нар боловсролын салбараас дүрвэн дайжсаар байна. 2023-2024 оны хичээлийн жилд боловсролын салбар 15 хувийн боловсон хүчний хомсдолд орсныг тоо баримтаар харж болно. Боловсролын салбараа хүний нөөцийн хомсдлоос гаргах, боловсролын чанарыг сайжруулах үндсэн арга зам нь салбарын багш, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах явдал мөн. Иймээс төрийн зүгээс нэн яаралтай шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна.

М

Дашням МӨНХБААТАР

2023.10.18
20:12:08
33,611 / 100,000
PN-202310-66480
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГАД ТӨЛБӨР ТӨЛӨХ БОЛОМЖГҮЙ ИРГЭДИЙГ АЖЛЫН БАЙРАНД ХҮСЭЛТИЙГ ХАРГАЛЗАН АЛБАДАН ЗУУЧЛАХ.
1. Ажлын хэсэг байгуулах

Иргэний шүүхээр шийдвэрлэгдэх гэж удаж Шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр тухайн төлбөр төлөгч төлбөрийн чадваргүй, битүүмжлэх хөрөнгөгүй, ажилгүй байдаг тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд өөрчлөлт оруулж шийдвэр гүйцэтгэх ажилтан тухайн төлбөр төлөгчид ажил санал болгох ажлыг Хөдөлмөр халамжийн байгууллагад бүртгэлтэй хөдөлмөрийн бирждээрх өндөр цалинтай ажил санал болгох, цалингийн 45 %-ийг төлбөр хүлээн авагчид шилжүүлсэнээр ажлын байраар тогтмол хангагдаж тухайн хууль зөрчигчийг зөв иргэн болгож төлөвшүүлэх замаар учруулсан гэм хор, хохиролыг барагдуулах нөхцөл болно.

Ж

Амарбаяр ЖАВХЛАН

2023.10.18
20:05:22
853 / 33,000
PN-202310-41522
EMONGOLIA АППЛИКЕЙШНЭЭР СОНГУУЛЬ ӨГӨХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улс нь “Цахим үндэстэн” болох чиглэл баримталж байгаа хэдий ч сонгууль өгөх боломжид өөрчлөлт оролгүй уджээ. Улмаар сонгуулийн идэвхи 99%-аас 73.6% болж муудсан бол залуусын оролцоо 50% хүртэл муудлаа. Энэхүү асуудлыг шийдэх гарц нь цахимаар дамжуулж сонгууль өгөх ба Монгол Улсын хувьд 1.6 сая хэрэглэгчтэй EMONGOLIA аппликейшнээр дамжуулж сонгууль өгөх юм. Иймд энэхүү боломжийг бүрдүүлэхэд нийт иргэдээсээ дэмжлэг хүсч байна.

Н

Жамц НОМИН-ЭРДЭНЭ

2023.10.18
20:01:07
4,403 / 100,000
PN-202310-26719
ЦАЛИНТАЙ ЭЭЖ ГЭЖ НЭРЛЭГДЭЖ БУЙ 50,000₮-ИЙГ НЭМЭХИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Улс орныхоо ирээдүйн эздийг тээж, төрүүлж, өсгөж хүмүүжүүлэхээр гэртээ сууж байгаа ээж нарт тэднийгээ зөв суурьтай, зөв хүмүүжилтэй, зөв иргэн байхад сэтгэл зүрхээ бүрэн зориулахад сэтгэл санаа амар байх хэмжээний цалинтай болгож өгнө үү.

Ц

Раднаабазар ЦЭНДСҮРЭН

2023.10.18
16:50:11
102,808 / 100,000
PN-202310-52775
ИПОТИКИЙН 8 ХУВИЙН ЗЭЭЛИЙГ 6 ХУВЬД ШИЛЖҮҮЛЭХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Энэ асуудлыг Шадар сайд Амарсайхан судлаад боломжтой гэсэн хариу гарсан тул яаралтай хууль батлан шийдэх

Б

Үүеэ БАЯР

2023.10.17
17:57:36
30,972 / 100,000
PN-202310-72193
АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ
1. Ажлын хэсэг байгуулах

Хэрэглэгчдээс судалгаа авч автобусны чиглэлүүдийг үндсээр нь цэгцлэх.

З

Дарханбаатар ЗОЛБОО

2023.10.17
17:57:00
3,065 / 33,000
PN-202310-85985
НЭЭЛТТЭЙ БАНК БОЛГОХ - PSD2
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Товчхондоо гэвэл Хаан банк, ХХБ, Голомт, Төрийн банкны данснуудаа нэг аппликэйшн дээрээс харах, гүйлгээ хийх болон бусад бүх боломжуудыг нэгтгэх эрхзүйн боломжийг нээнэ гэсэн үг. 2016 оноос эхлэн Европын холбооны улсууд банкуудыг өөрсдийн бааз дээр байгаа харилцагчийн мэдээллийг харилцагч зөвшөөрсөн тохиолдолд 3дагч талд гаргаж өгөх технологийн боломжийг заавал нээсэн байхыг шаардаж, хуульчилж эхэлсэн. Ингэснээр харилцагч өөрийн хувийн мэдээлэл, банкны данс түүнийгээ удирдах эрхээ дурын технологийн компаниар дамжуулан хийх боломжтой болж эхлэсэн. Ингэснээр банкны төвлөрөлийг задлах, технологийн компаниудын хөгжлийг хурдасгах, эдийн засаг дах инновацийг тэтгэх ач холбогдолтой. PSD2 гэж гүүглээр хайвал илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг харах боломжтой

Б

Дэлгэрсайхан БОЛД-ЭРДЭНЭ

2023.10.17
14:51:24
4,958 / 100,000