НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202310-57016
ЗЭЭЛИЙН ХАР ТҮҮХ АРИЛГАХ. ЗЭЭЛИЙН АНГИЛАЛ БУУРСАН ИРГЭД ТУХАЙН ЗЭЭЛЭЭ ХААСАН ТОХИОЛДОЛД АНГИЛАЛ ЗАСАГДАХ ЭСВЭЛ 6 ААС 1 ЖИЛ ХАР ТҮҮХТЭЙ ЯВАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Иргэдийн зээлийн ангилал янз бүрийн шалтгаанаар буурсан байдаг. Жишээлвэл эрүүл мэнд, гадаад улсад сар болон түүнээс дээш хугацаагаар зорчих, орон нутагт сүлжээ алслагдмал газар байх, ажиллаж буй байгууллага цалингаа тавихгүй байх гэх мэт асар олон шалтгаан байдаг. Тиймээс иргэдийн зээлжих боломж 6 н жил хязгаарлагдмал болдог тиймээс 6 н сараас 1 жил зээлийн мэдээллийн санд хадгалагддаг байх санал дэвшүүлж байна.

Э

Цэрэнболд ЭРХЭМБАЯР

2023.10.20
18:33:04
2,278 / 33,000
PN-202310-20335
ДҮҮРЭГ БОЛГОНД НОМЫН САН БАЙГУУЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Дүүрэг болгонд бие даасан номын сан бүхий хүүхэд хөгжүүлэх төв байгуулах.

Б

Цэцэгмаа БАЯНМӨНХ

2023.10.20
18:32:13
551 / 33,000
PN-202310-40420
КОЛЛЕЖЫН ОЮУТАНЫ 200'000₮-Г НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Коллежын суралцагч, оюутанууд төв суурьшилын бүсээс хөдөө орон нутгын Коллежуудад тархан суралцахад тус нэмэр болох зорилготой. Хотын их хөдөлгөөнийг сийрүүлж хөдөө орон нутагт бизнесүүдийг дэмжих, оюутан залуус нийслэлээс бусад газарт цагын болон бүтэн цагын ажил хийх боломжгүй тул суралцагчын тэтгэмжийг нэмэх шаардлагатай

Х

Мөнхням ХҮСЛЭН

2023.10.20
18:31:27
205 / 100,000
PN-202310-74451
ТА НӨАТ СУУТГАН ТӨЛӨГЧӨӨР БҮРТГҮҮЛЭХ БОСГО 300САЯ ТӨГРӨГ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

НӨАТ суутган төлөгч болох босго хэмжээ 50 сая байгаа одоогийн нөхцөл байдалд маш тохиромжгүй хэмжээ яагаад гэхээр энэ нь 2016оны босго Монгол Улс бичил, жижиг бизнесийг дэмжих хууль, хөтөлбөр боловсруулсаар байгаа тэгвэл "Бичил Бизнес Эрхлэгч"гэж 10хүртэл ажилтантай 300сая хүртэл орлоготой гэж заасан байдаг ч одоогоор нүдээ олсон дэмжлэг байхгүй учир хувь хүн, хуулийн этгээд гарааны бизнес хийж эхлээд удаагүй байтал НӨАТ төлөгч болдог энэ нь ҮНЭ нэмэхэд хүргэдэг тул борлуулалтад сөргөөр нөлөөлдөг ийм болохоор НӨАТ төлөгч болохоос зайлс хийж зугтах мөн борлуулалтаа нууж баримт өгөхгүй байдал томоохон зах, лангуу гээд маш олон газар байна тэгвэл энэ босго 300сая болбол Цахим баримт өгөх байдал эрс нэмэгдэж тэр чинээгээр Улсад төвлөрөх Орлогын Албан Татвар нэмэгдэх маш сайн талтай .

Б

Лхагваа БОЛДБААТАР

2023.10.20
18:30:31
16,066 / 100,000
PN-202310-15049
ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Дунд сургуулийн бага болон дунд бүлгийн сурагчдад зориулсан хичээлийн бус цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурч хөгжих боломж бүхий төвийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн, сурагчдын ар гэрийн боломж нөхцлийг харгалзан судалж асран хамгаалагчаас тодорхой хэмжээний мөнгөн төлбөр авч шат дараатайгаар нээж ажиллуулах.

А

Батболд АНХТУЯА

2023.10.20
18:23:08
367 / 100,000
PN-202310-96904
НДШ ХХОАТ ШИМТГЭЛИЙГ 50% БУУРУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

НДШ ХХОАТ ын ажил олгогч ажилтанаас авч байгаа хувиудыг бууруулах тухайн сангууд нь алдагдлын хувиа мега төслүүдээсээ бүрдүүлэх

Х

Шагж ХҮРЭЛТУЛГА

2023.10.20
18:01:35
104,613 / 100,000
PN-202310-32808
318 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДҮНТЭЙ АВТОБУСНЫ ХУДАЛДАН АВАЛТЫГ ШАЛГУУЛЪЯ
1. Ажлын хэсэг байгуулах

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны төсвийн тухай хэлсэн үгэндээ "нийтийн тээврийг цогцоор нь шийднэ" гэж онцолсон байдаг. Үүний дагуу нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл хийх автобус худалдан авахдаа 318 тэрбум төгрөгийг ямар ч тендергүй буюу сонгон шалгаруулалтгүй, ил тод бус байдлаар зарцуулсан байна. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл уг худалдан авалтыг шалгаруулалтгүй хийсэн нь үндэслэлтэй эсэх, түүнд төрийн өндөр албан тушаалтнууд зүй бусаар нөлөөлсөн эсэхийг холбогдох хууль хяналтын байгууллагууд өнөөдрийг хүртэл шалгахгүй, чимээгүй байсаар байна. Иймд, уг асуудлыг УИХ-ын хяналт, шалгалтын журмаар шалгах нь зүйтэй гэж үзэж байна.

М

Буянжаргал МЯГМАРДОРЖ

2023.10.20
13:47:38
16,367 / 33,000
PN-202310-64012
ИРГЭДИЙН ЭЗЭМШИЖ БУЙ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 1072 ШИРХЭГ ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЭХ
1. Ажлын хэсэг байгуулах

Иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг өвлүүлэх боломжтой байх, энэ нь компанийн иргэдийн эзэмшлийн хувь хэвээр хадгалагдана.

Ц

Нармандах ЦЭНГҮҮНБАЯР

2023.10.20
13:30:10
1,509 / 33,000
PN-202310-67894
ЭЛЕКТРОН ТАМХИ ХОРИГЛОХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Электрон тамхины импортлох асуудлыг хориглох

Ж

Максим ЖАНБОЛОТ

2023.10.20
13:29:00
1,065 / 100,000
PN-202310-89606
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ 3 САРЫН 1НД, ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫГ 12-Р САРД БОЛГОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Хичээлийн шинэ жилийг 3 сарын 1нд болгож өвлийн улирал буюу 12, 1, 2-р саруудад амардаг болгох, элсэлтийн шалгалтыг 12-р сард болгох. Ингэснээр ханиад томууны улиралд бүх нийтийн цугларах үйл ажиллагааг багасгах, өвчлөл буурах ач холбогдолтой.

Б

Баттөмөр БАЯРСАЙХАН

2023.10.19
20:05:24
510 / 100,000
PN-202310-39605
НИЙСЛЭЛ ХОТЫН ЗАСАГ ДАРГЫГ ИРГЭДЭЭС СОНГОДОГ БОЛОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Улаанбаатар хот нь Монгол Улсын нийслэл бөгөөд Монгол улсын цорын ганц саятан хот юм. 1992 оны шинэ нутаг дэвсгэрийн хуваариар үндсэн 6, дагуул 3, нийт 9 дүүрэгтэй, нутаг дэвсгэрийн хэмжээ 4,704.4 км2 газартай. 2022 оны эцсээр 1,665,469 хүн оршин сууж байна. Тус өргөдлөөр хотын даргыг нийслэлийн иргэд шууд сонгодог байсан бол МАН-ын Удирдах зөвлөлөөс Сумьяабазар болон Нямбаатар нарыг 100% сонгохгүй байсан, энэ хэдэн гишүүд ч их хурлын суудлаас татналзаж нэр дэвших нь юул бол. Даанч Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд "аймаг, нийслэлийн Засаг даргыг харьяа НИТХ нь хуралдаж, сонгон Ерөнхий сайд батламжилна" гэж заасан нь төлөвшөөгүй улстөрчдийн хувьд нийслэлийн 1.6 сая иргэний эрх ашиг юу ч биш болж хувиргах нь тэр. Тиймээс холбогдох хуулийн зүйл заалтад яаралтай өөрчлөлт оруулж ХОТЫН ЗАСАГ ДАРГАА ИРГЭД ӨӨРСДӨӨ СОНГОДОГ тогтолцоонд шилжиж намын өмнө бус цэвэр иргэдийн өмнө хариуцлага хүлээх хүнээ сонгье!

Т

Монхор ТӨРТОГТОХ

2023.10.19
20:04:17
3,979 / 100,000
PN-202310-49142
ИНФЛЯЦИЙГ ХУДЛАА ГАРГАХЫГ ЗӨВ БОЛГОХ БУЮУ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН САГСЫГ ИРГЭДЭЭС СУДЛАН АВЧ САНАЛ ОРУУЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Инфляци бол хэрэглээний үнийн индексийн өнгөрсөн хугацаанаас одоог хүртэл өөрчлөгдсөн темп прирост. Хэрэглээний үнийн индексэд 329 бараа оруулж бодит бус сагс бүрдэж байна. Ядуу айл 329 бараа хэрэглээгүй. Дийлэнх нь 10 хүрэхгүй хэрэглээний сагстай байна. Тиймээс эдийн засгийн үзүүлэлт болох ядаж инфляциа зөв гаргахын тулд Хэрэглээний үнийн индекст орох барааг сагс бүрдүүлэхэд олон нийтээс асуудаг болъё!

Ж

Амарбаяр ЖАВХЛАН

2023.10.19
19:59:59
560 / 33,000