2. Хяналт шалгалт явуулах
70,000
2024.11.07 16:54
Тайлбар:
Уран нь дэлхийн царцдаст давхаргад орших хүнд металл бөгөөд Мендеелевийн үелэх системд U гэж тэмдэглэгддэг, атомын тоо 92, актинидын бүлэгт хамаарагддаг цацраг идэвхит химийн элемэнт юм. U-235-ийн хагас задралын хугацаа нь 700 сая жил байдаг. Бидний өвүг дээдэсүүдийн хэлснээр шар нунтаг буюу уранаар оролдож болохгүй, ухаад нарны гэрэл тусахад л түүнд идэвхижил явагдаж эрчмээ гадагш цацаж эхэлдэг, нэг л идэвхижсэн бол зогсоож болдоггүй гэсэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй байна. Уранаас альфа, бета, гамма цацраг туяанууд ялгарах бөгөөд бүгд ионжуулдаг цацраг юм. Уран олборлох болон боловсруулах явцад цацраг идэвхит бодисоор амьсгалах, залгих, ил шархаар дамжуулан шингээснээр дотоод өртөлт үүснэ. Мөн бета юм уу гамма цацрагт өртсөнөөр гадаад өртөлт үүсэж эрүүл мэндэд эрсдэл үүснэ. Альфа, бета, гамма цацрагууд нь эсийг гэмтээх болон үхүүлэх чадалтай. Цацрагийн гэмтлийн улмаас эс үхээгүй ч ДНХ удамшлын материал гэмтэж хорт хавдар үүснэ.
Өргөдөл
Монгол улсын үндсэн хуулийн Нэгдүгээр бүлэг зургаадугаар зүйлийн нэг Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээжээ. Ард түмэн эх орон газар шороогоо ухуулах, уул уурхайн олборлолтыг эсэргүүцэж байхад төрд гарсан төлөөлөл УИХ-ийн гишүүд нь үүний эсрэг ажиллагаа явуулж ард түмний үзэл бодлын эсрэг цацраг идэвхит элемэнт ураныг олборлох гэж зүтгэж байгааг эрс шүүмжилж байна. Цацраг идэвхит элемэнт бол бусад байгалийн баялгаас эрс өөр Монгол хүний удмын сан, эрүүл мэндтэй шууд хамааралтай тул ард иргэдийн саналыг хүлээн авна уу.
2024.12.06 11:42
2025.01.05 11:42