3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2024.11.25 14:33
Тайлбар:
Барилга барих зайгүй шахалдсан, нягтрал дээд цэгтээ хүрсэн хотод эрх баригчид өөрсөддөө зориулж хууль гаргасан байна. Ямарч барилга барих боломжгүй газар, хууль бус барилга, илтэд хууль зөрчсөн, бусдын эрхийг зөрчсөн, өмчийн болон эзэмшлийн газраасаа бусад эргэн тойрны барилга, оршин суугч, иргэдийг хохироосон барилга бариад эхэлсэн байтал хэн нэгэн хуулийн этгээд болон иргэн гомдол гаргах эрхгүй, эрх нь байлаа ч 30 хоног дотор гэж заасан нь хууль бус, засаг замбараагүй хот төлөвлөлт, ашиг хонжоо харсан барилгын компаниудыг өөхшүүлсэн хууль байна. МӨН ХУУЛЬ БУС БАРИЛГА НЬ БАРИГДСАНЫ ДАРАА ИРГЭД ОРШИН СУУГЧДЫГ ХЭРХЭН ХОХИРООЖ АВЧ ҮЗЭХГҮЙ БАЙГАА ТУЛ ЭНЭХҮҮ ХУУЛИЙН САНААЧЛАГЫГ ГАРГАЖ БАЙНА.
Өргөдөл
1. ХОТ ТӨЛӨВЛӨЛТ БУРУУ БАЙНА. ЗАМБАРААГҮЙ ШИГҮҮ БАРИГДСАН БАРИЛГУУДЫГ ЦЭГЦЛЭХ 2. АШИГ ХОНЖОО ХАРСАН БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ ЦЭГЦЛЭХ, ЧАНАРТАЙ НОГООН БАЙГУУЛАМЖ ЗОГСООЛ ТОГЛООМЫН ТАЛБАЙ ЗЭРГИЙГ БАРИЛДАЖ БУЙ БАРИЛГЫН ОРШИН СУУГЧДЫН ТООТОЙ ХАРЬЦУУЛЖ ХЭМЖЭЭГ ТООЦОХ 3. ИРГЭДИЙН ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХИЙГ ХУГАЦАА ЗААСАН НЭРЭЭР ХЯЗГААРЛАЖ БАЙГАА НЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧӨӨД БАЙНА