ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭГ ЗОГСООХ, ШИНЭ ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАХ ТУХАЙ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1,969

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202411-66217

100,000

Баттөр Болорчимэг

2024.11.28 17:28

Тайлбар:
Нийслэлийн хэмжээнд "Шахмал түлш" - ний хэрэглээнээс улбаалж хүний биед үзүүлэх хорт утааны хэмжээ гамшгийн түвшинд хүрч эмнэлэг ачааллаа дийлэхээ болилоо. "ХӨСҮТ" - ийн мэдээлж буйгаар агаарт тархсан энэ нарийн ширхэгт тоосонцрууд хүний биед амьсгалын замаар нэвчин судасны ханыг бөглөн үхэлд хүргэх аюултайг дурдсан. Иймээс "Шахмал түлш" - ний орц найрлагыг Олон улсын шинжилгээний багт өгч шинжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Өргөдөл

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1-д "Амьд явах эрхтэй" гэсэн заалтын хэрэгжилтийг хангуулахын тулд шахмал түлшний ашиглалт болон хэрэглээг зогсоож шинэ цахилгаан станц барих хугацаанд түүхий нүүрсний хэрэглээг орлуулах, хуучин цахилгаан станцаа нөхөн сэргээх замаар цахилгааныг хөнгөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж цаашид Монгол орны нийт нутаг дэвсгэрт гамшиг тархахаас сэргийлж, нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор "Шахмал түлшний хэрэглээг хориглох, шинэ цахилгаан станц байгуулах" заалт бүхий хуулийг санаачлах шаардлагатай.

2024.12.06 13:35

2025.01.05 13:35

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1,969

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)