АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ.

1. Ажлын хэсэг байгуулах

1

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202412-36334

33,000

Эрдэнэхуяг АЛТАНГЭРЭЛ

2024.12.27 15:27

Тайлбар:
Хуулийн нэр томьёолол өөрчлөгдсөнтэй холбогдуулж бусад хуульд хамаарах заалтыг өөрчлөх шаардлага үүссэн.

Өргөдөл

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйл.Албан татвараас чөлөөлөх 21.1.9.Боловсролын тухай хуулийн 12.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого; гэсэн заалт байх ба тус Боловсролын тухай хууль нь 2023 оны 07 сарын 07 өдөр хүчингүй болж Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ нэртэйгээр шинэчилэн батлагдсан байна. Хүчингүй болсон хуулийн 12.1 заалтад хамаарах тодорхойлолт нь шинэчилэн найруулсан хуулийн “17.1.Боловсролын байгууллага нь боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн, үнэлгээний, чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн, боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвөөс бүрдэнэ.” гэж тодорхойлогдсон байна. Иймд тус шинэчилэн найруулагдсан хуульд нийцүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйл.Албан татвараас чөлөөлөх 21.1.9. Боловсролын ерөнхий хуулийн 17.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого; гэж өөрчлөх саналыг хүргүүлж байна.

1. Ажлын хэсэг байгуулах

1

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)