2. Хяналт шалгалт явуулах
70,000
2024.11.05 14:53
Тайлбар:
Иргэд, аж ахуйн нэгж байгуудлагууд 2016 оноос хойш 8 жилийн турш НӨАТ 10% ийг төлж ирсэн. Сугалаа нэртэй луйвраар олон хүн дунд нь мөнгө идсэн гэж үздэг. 8 жилийн хугацаанд хичнээн хэмжээний мөнгө хуримтлагдан цугларсан, энэ хөрөнгө хаана байгаа талаар шалгаж сонсгол хийхийг хүсч байна. Мөн энэ мөнгөн хөрөнгийг иргэд зарцуулах эрхтэй учир дунд болон түүнээс доош орлоготой иргэдийн өндөр өртөгтэй эмчилгээний зардалд зарцуулахыг хүсч байна.
Өргөдөл
Эрүүл мэндийн салбарт төрийн бодлого алдагдаж иргэд эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй цаг алдах явдал их байна. Түүнчлэн олон иргэд өндөр зардалтай эмчилгээ, хагалгаа, хагалгааны дараах эмчилгээг Монголд цаашлаад ихэвчлэн гадаад улс оронд хийлгэх шаардлагатай болж байна. Ард түмэн ингэж туйлдаж зовж байхад төр сайн засаглалын жишээг харуулж НӨАТ-аар цугларсан хөрөнгийн талаар шалгаж, тайлагнахаас гадна тухайн хөрөнгөнөөс иргэдийн өндөр үгэтэй эмчилгээний зардлыг төлөх боломжийг нээж өгмөөр байна. Бид НӨАТ-ын 10%ийн өнгөрсөн 8 жилд цугларсан дүнг мэдэх эрхтэй, тэр мөнгөн хөрөнгө хаана байгааг мэдэх эрхтэй. Буцаагддаггүй мөнгөн хөрөнгийг дундаж болон түүүнээс доогуур орлоготой иргэдийн өндөр үнэтэй эмчилгээнд зарцуулахыг хүсч байна.
2024.12.05 19:24
2025.01.04 19:24