2. Хяналт шалгалт явуулах
70,000
2023.12.21 10:01
Тайлбар:
Нийслэл Улаанбаатар хотод хүчин төгөлдөр хэрэгжиж буй бүх төрлийн дугаарын хязгаарлалтыг зогсоох
Өргөдөл
2012 оны НЗД-ын А/532 захирамжаар анх хүчин төгөлдөр болсон Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээнүүдийн нэгт ”Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, нутаг дэвсгэрийн бүсчлэл” тогтоох тухай туссан байдаг. Уг арга хэмжээ нь замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах түр зохицуулалт байсан бол 2013, 2015, 2017, 2020 онуудад тус тус шинэчлэн баталж нийт 12 дахь жилдээ орж байна. Нийслэлийн ХҮН намын дэргэдэх Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлөөс уг арга хэмжээ нь үр нөлөө нь буурсан, ач холбогдлоо алдсан, иргэдийн өмчлөх эрхэнд халдсан, тэгш бус байдлыг сууриараа дэмжсэн хэмээн үзэж олон нийтийн оролцоотойгоор бүх төрлийн дугаарын хязгаарлалтыг хүчингүй болгох, холбогдох захирамжуудыг хүчингүй болгох санаачлагыг эхлүүлж байна.