ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРӨӨС “...НАРАНСЭВСТЭЙ БООМТЫГ СЭРГЭЭЖ, НЭЭХ..” ГЭСЭН ХЭСГИЙГ ХАСУУЛАХ

Дэмжигчдийн тоо хүрсэн

1. Ажлын хэсэг байгуулах

33,078

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202412-14181

33,000

Насантогтох АНХЗАЯА

2024.12.12 17:17

Тайлбар:
Говийн их дархан цаазат газар нь 1975 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар байгуулагдсан ба 1991 онд НҮБ-ын ЮНЕСКО-ын Хүн ба шим мандал хөтөлбөрийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газарт бүртгэгдсэн, унаган байгаль, мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт зэрэг олон зүйл ховор амьтдын өлгий, дэлхийд данстай газар нутаг юм. Эдгээрийн дотор мазаалай зөвхөн монгол оронд, хавтгай Монгол, Хятадын нутагт цөөн тоотой орших ба тархац нутаг хязгаарлагдмал, популяцийн хувьд устах аюулд орсон амьтад юм. Эрдэмтдийн судалгаагаар манай оронд мазаалай 50 хүрэхгүй, хавтгай 600 толгойгоос хэтрэхгүй. Нарансэвстэй боомт нь Дархан Цаазат Газрын А хэсэгт хамаарах бөгөөд 1992-1993 онуудад 4 удаа нээж ажиллуулаад, 1998, 2002 онуудад УИХ, ЗГ-ийн ажлын хэсэг ажиллан 'боомт нээх нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл ихтэй, нөгөө талаар эдийн засгийн болон бусад давуу тал, онцгой ач холбогдолгүй' хэмээн дүгнэж ахин нээх асуудлыг дэмжээгүй.

Өргөдөл

Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.32.8-д "Нарансэвстэй боомтыг сэргээх, нээх" гэж тусгагдсан нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д “...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, 10 дугаар зүйлийн 2-д “...Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ…”, 3-д …Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ…, 70-р зүйлийн 70.1-д “...Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино...” гэсэн заалтыг зөрчихийн сацуу Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ийн хэд хэдэн конвенцуудыг зөрчиж байна. Үүнд: Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенци, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцийн Хоёрдугаар зүйл буюу Үндсэн зарчмууд болох “…Тархац нутгийн бүсийн улсууд нүүдлийн зүйлүүдийг хамгаалах, энэ зорилгод нийцүүлэн тохирсон, мөн зохицсон арга хэмжээ авч байхыг зөвшөөрөх, хамгаалалтын статус нь тааламжгүй байгаа нүүдлийн зүйлүүдэд онцгой анхаарал тавин тэдгээр зүйлүүдийг болон идээшил нутгийг нь хамгаалах талаар тохиромжтой, зайлшгүй алхмуудыг дангаараа болон хамтын ажиллагааны явцад хийхийн ач холбогдлыг Талууд хүлээн зөвшөөрнө…, гэсэн заалт, Биологийн олон янз байдлын тухай конвенцийн 8 дугаар зүйлийн d-д заасан “…экосистем болон байгалиас заяасан эх нутгийг нь хамгаалах, төрөл зүйлийн амьдрах чадвар бүхий бүлгэмдлийг байгальд нь хамгаалахад туслах…”, h-д заасан “…экосистемүүд, төрөл зүйлүүд, тэдгээрийн амьдардаг орчинд аюул занал учруулж байгаа гаднын зүйлийн интродукцийг арилгах, тэдгээрт хяналт тавьж устгах…” гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл тул дээрх “Нарансэвстэй боомтыг сэргээх, нээх” үйл ажиллагааг ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хасаж Монгол Төр хагас зуун жил дархлан хамгаалсан Говийн Их Дархан Цаазат Газрыг бүрэн бүтнээр нь ирээдүй хойч үед өвлүүлэн үлдээж Монгол Улсын иргэдийн өмнө төдийгүй олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ үү.

2024.12.12 20:30

2025.01.11 20:30

Дэмжигчдийн тоо хүрсэн

1. Ажлын хэсэг байгуулах

33,078

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)

  1. Өргөдөлтэй холбогдуулан хийгдсэн арга хэмжээ 2025.04.17 14:40:07
    Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилж, шилжүүлсэн тухай 2025.01.06-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан 2025.01.15-ны өдөр байгуулсан. Тус ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 17, 20-ны өдрүүдэд хуралдаж, хуралд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ж.Золжаргал, өргөдөл гаргагч иргэн Н.Анхзаяа, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Галтайхүү, гүйцэтгэх захирал Ч.Дулмаа, доктор, судлаач Б.Мижиддорж, хуульч Г.Дамдэмбэрэл болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцсон. Хурлын үеэр ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд тус боомттой холбоотой бусад баримт бичгийг судлан үзэж, шийдвэр гаргах нь зүйтэй хэмээн үзсэн болно. Мөн Ажлын хэсэг ажиллах хугацаанд санал гаргасан иргэн, Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, “... Нарансэвстэй боомтыг сэргээж, нээх...” боломжгүй талаарх экологи, хууль зүй, эдийн засгийн дүгнэлт, тайлбар, мэдээллийн эмхэтгэл” 128 хуудас бүхий материалыг нэгтэж ирүүлсэнтэй танилцаж, цаашид ажлын хэсэг Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газар болон холбогдох албаны хүмүүстэй албан уулзалт зохион байгуулах, Говь-Алтай аймагт томилолтоор ажиллаж нутгийн иргэдтэй газар дээр очиж уулзалт зохион байгуулж, нөхцөл байдалтай танилцах ажлыг төлөвлөн зохион байгуулалтын бэлтгэл ажил ханган ажиллаж байна.